СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дональд Трамп санал тоолох явц хууль зөрчсөн гэж дахин мэдэгдэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн өнөөдөртөө багтаж гарна гэж зарим ажиглагчид таамаглаж байна. Сонгуулийн коллегийн 264 саналтай нэр дэвшигч Жо Байден, 214 саналтай Ерөнхийлөгч Дональд Трамп нар Невада, Жеоржиа, Умард Кэролина, Пенсильвани, Аляск, Аризона гэсэн зургаан мужийн саналыг тоолж дуусан мөчийг тэсэн ядан хүлээж байгаа юм. Аризона мужийн саналын хуудсыг тоолж дуусаагүй гэж үзэж байгаа ч АР, Fox News зэрэг зарим мэдээллийн хэрэгслүүд тус мужид Байден ялсан гэж зарласан нь Трампын ажлын албаныхны эсэргүүцэлтэй тулгарч байна.

Аляск, Пенсильвани мужуудад Бүгд Найрамдахчууд тэргүүлж яваа бол Невада мужид ардчилагчид манлайлж байна. Эх сурвалжийн мэдээлснээр Трампын тэргүүлж байгаа мужуудын нэг Умард Кэролина энэ сарын 12-ыг хүртэл шуудангаар санал хүлээж авна.

Сонгуулийн дүн бүрэн гараагүй ч хоёр дахиа улиран сонгогдох эсэхээ шийдвэрлэх гэж буй Дональд Трамп ямар нэг нотлох баримт, үндэслэлгүйгээр санал тоолох явц хууль бус явагдаж байгаа тухай Цагаан ордноос дахин мэдэгджээ. Үргэлжлүүлэн би эргэлзээтэй мужууддаа хэдий нь ялалт байгуулсан хэмээн мэдэгдсэн байна.

Трампын уг мэдэгдлийн хариуд Жо Байден “бидний ардчиллыг хэн ч авч чадахгүй” хэмээн хариу мэдэгджээ. Делавэр мужийн Вилмингтон хотын Хатан хааны театрт хэлсэн үгэндээ тэрээр “Америкт санал хураалт шударга явагддаг. Саналын хуудас бүрийг тоолох ёстой. Би та бүгдээс тайван байхыг хүсч байна” гэжээ.

Саналын дүн гүйцэд гараагүй Аризона мужид нийт саналын хуудасны 13 хувийг тоолох явц үргэлжилж байгаа бол Пенсильвани мужид цахим шуудангаар ирсэн 100,000 гаруй санал тоологдоогүй байна. Машин унших боломжгүй саналын хуудаснуудыг гараар тоолж байгаа тул илүү удаан хугацаа шаардагдана гэжээ.

Сүүлд авсан мэдээллээр хилийн чанадад байгаа иргэдийн саналыг тоолох үлдсэн байна. Энэ нь Пенсильвани мужийн нийт иргэдийн саналын 10 хувийг эзэлж байгаа юм. Харин Жеоржиа мужид 18,000 саналын хуудас тоолох үлдээд байна.

Эх сурвалж: CNN, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.