СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японд 164 өлсгөлөн нохойг жижиг байшинд хорьсон байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Япон улсын эрүүл мэндийн салбарын ажилтнууд жижиг байшинд хоол хүнсгүй түгжигдэж, эцэж турсан 164 нохойг олжээ. Энэ нь ядуурал, ганцаардал ба хүн амын насжилттай холбоотой гардаг тохиолдлуудын нэг гэж шинжээчид тайлбарлаж байна.

Тус улсын Изумо хотын 30 м кв зай талбайтай байшин дотор эдгээр ноход өлсөж, турж эцсэний зэрэгцээ шимэгч хорхойд бариулсан байжээ. Уг айлтай хөрш зэргэлдээ амьдардаг хүмүүс гомдол гаргасны эцэст холбогдох албаны хүмүүс ирж шалгажээ.

Амьтны эрхийг хамгаалах Добуцукикин байгууллагын тэргүүн Кунихиса Сагами ноход араг яс болтлоо турсан бөгөөд байшингийн шалаар дүүрэн нохойн ялгадас байсныг ярьжээ. Ийнхүү тэжээвэр амьтдыг олноор нь цуглуулж, хорих, хоосон өлсгөх зэрэг нь амьтдын төдийгүй тэднийг тэжээдэг эзэмшигчдийн асран халамжлах асуудал хүнд нөхцөлд байгааг харуулж, холбогдох албаны хүмүүсийг түгшээж байгаа юм.

. Хүрээлэн буй орчны яамны мэдэгдсэнээр амьтдын эрхийг зөрчсөн 368 тохиолдлын 30 орчим хувьд нь эзэмшигчид нь 70 болон түүнээс дээш насныхан байсан юм. Мөн тэдгээр тохиолдлын тэн хагасаас илүүд нь эзэмшигчид нь ядуу буурай, эрүүл мэнд сул, ганцаардаж тусгаарлагдсан зэрэг хүнд нөхцөл байдалд амьдардаг байна.

Энэ жилийн зургадугаар сард амьтны эрхийг хамгаалагчид хүнд нөхцөлд байсан 66 нохойг аварсны дараа 50 орчим насны эрэгтэйг цагдаа нар баривчлан саатуулжээ. Уг эрэгтэй тэдгээр нохойтой хамт амьдардаггүй ч 2-3 хоногт нэг удаа очиж хооллодог байжээ.

Түүнчлэн гуравдугаар сард эрүүл ахуйн шаардлага хангаагүй байшинд 238 муур амьдарч байсныг орон нутгийн эрх баригчид илрүүлж хамгаалалтад авчээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.