Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны супер од Леброн Жеймс цахим хуудсаараа дамжуулан олон нийтээс тусламж хүсчээ. Түүний хүүхэд ахуй цагаасаа нөхөрлөсөн дотны найз Брэндон Виймсийн эгч 37 настай Эрика Виймс бусдын гартаа амиа алдсан тул түүнийг буудаж хороосон этгээдийг эрж олоход туслаач хэмээн гуйжээ.
Лейкерс багийн тоглогч Леброн “Охайо муж, Акрон хотынхоон! Миний дүүгийн эгч өнгөрсөн амралтын өдөр гэртээ байхдаа бусдад алуулсан юм. Миний найзын гэр бүлд хэн яагаад үүнийг үйлдсэн бэ гэдэг асуултын хариулт хэрэгтэй байна. Миний хотынхон тэр муухай, жигшүүрт, ичгэвэрт үйлдлийг хийж, хайр татам сахиусан тэнгэрийг үгүй хийсэн этгээдийг олж илчлэхэд туслах хэрэгтэй! #Justice4EricaWeems” хэмээн твиттертээ жиргэсэн байна.
Цагдаагийн ажилтнууд даваа гарагийн өдөр Эрика Виймсийн гэрийг шалгаж, унталгын өрөөндөө нас барсан байхыг нь олжээ. Задлан шинжилгээний эмч нар түүнийг бууны суманд шархдаж нас барсан гэдгийг тогтоосон байна. Мөн эмэгтэй 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 2-ны хооронд буудуулсан гэж таамаглажээ.
Мөрдөн шалгах ажил эхний шатандаа явж байгаа бөгөөд одоогоор ямар нэг сэжигтэн гарч ирээгүй байна. Леброн Жэймсийн багын найз Брэндон Виймс нь Кливленд Кавальерс багийн скаутуудын захирлаар ажилладаг бөгөөд түүний эгч Эрика хүүхдийн өдөр өнжүүлэх төв ажиллуулдаг байжээ. Эрика хүүхдүүдэд маш их хартай бөгөөд эцэг эхийнх нь ч хийж өгч чадахааргүй зүйлсийг бяцхан үрсэд өгдөг байсан хэмээн дурсжээ.
Мөн Кавальерс багийн ерөнхий менежер Коби Алтман Виймсийн эгчид тохиосон хэрэгт багаараа эмгэнэл илэрхийлж буйг дамжуулжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.