СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

25 настай залуу АНУ-ын орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу Конгрессын гишүүн болов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

АНУ-ын Хойд Каролина мужийн 11-р Конгрессын тойрогт урьдчилсан дүнгээр ялалт байгуулсан 25 настай Мэдисон Кавторн тус улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу Конгрессын гишүүн болов.

Тус улсын Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Кавторн Ардчилсан намын өрсөлдөгч Моэ Дэвисийг ялжээ.

Өмнө нь орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу гишүүнээр Нью-Йоркийн Ардчилсан намын төлөөлөгч Александрия Окасио-Кортез тодорч байсан бөгөөд тэрээр 2018 онд сонгогдохдоо 29 настай байжээ.

Тэгвэл Мэдисон Кавторн түүний сонгуульд нэр дэвших болсон шалтгаан нь Александрия Окасио-Кортезоос болсон гэж мэдэгдсэн байна. Тэрээр "Бидний итгэл, эрх чөлөө, үнэт зүйл маань Нэнси Пелоси, Александрия Окасио-Кортез зэрэг баруун, зүүн хойд эргийн либерал үзэлтэн болон зүүнтнүүдийн дайралтад өртөж байгаа тул би сонгуульд нэр дэвшсэн" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрээр өөрийгөө "Америкийг агуу болгосон итгэл үнэмшил, гэр бүл болон эрх чөлөөг хамгаалахын төлөө ажилладаг үндсэн хуулийн консерватив үзэлтэн" гэж тодорхойлсон байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.