Улсын их хурал байгуулагдсаны 30 жилийн ой өнөө жил тохиож байна. Үүнтэй холбоотойгоор "УИХ-ын 30 жилийн ойн медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл"-ийг санаачилжээ. Уг тогоолын төслийг чуулган дээр хэлэлцлээ. Ойн хүрээнд нийт 1000 ширхэг медалийг хэвлүүлж, парламентат ёсыг бэхжүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүмүүст олгохооор төлөвлөжээ. Гэвч УИХ-ын гишүүд шинээр медаль бий болгох асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандлаа.
-Төрийн одон медалийн үнэ цэн ард түмний дунд уначихсан. Намын одон медаль л болсон шүү дээ. Одоо бид нийгэмд хавтгайрсан энэ тогтолцооноос салах цаг болсон. Салбарын медаль, аймаг, сумдын ойн медаль гэх мэтээр...Одоо байгууллагууд ойн медальтай болж байна. Энгэрээрээ дүүрэн төмөртэй суудаг ард түмэн дэлхийд хоёрхон л байна. Бид энэ байдлаасаа татгалзах ёстой.
Шагнал бол шударга ёсны хэмжүүр гэж нэг мрэгэн хүний үг байдаг. Өнөөдөр монголд байгаа шагнал, одонгийн тогтолцоо шударга ёсны хэмжүүр болж чадахгүй байна.
30,40 настай залуус Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль зүүчихсэн, зарим нь зүүхээсээ ичиж байна. Гэтэл залуу насаа монголын төрд, бүтээн байгууллатад зарсан ахмадуудын энгэр хосон. Хэдэн медалиас өөр юмгүй сууж байна. Хэдэн намын тэмдгээс өөр юмгүй л байна. Тиймээс 70 наснаас дээшхи ахмадууддаа нэг мөсөн медалийг нь өгөөд, цаашдаа энэ медаль, одонгийн тогтолцооноосоо салбал яасан юм бэ. Түүнээс өөр арга алга.
-Ахмадуудыг үнэхээр гомдоож байгаа асуудал бол төрийн одон медаль. Баар, рестораны газруудад очоод 10, 20-оор нь бүр шуудайгаар нь өгдөг асуудал замаа алдсан.
30 хүрээгүй залуус Алтан гадас зүүгээд явж байна. Гэтэл насаараа улсад 30-40 жил хөдөлмөрлөсөн ахмадууд салбарын шагнал ч үгүй, Хөдөлмөрийн хүндэт ч үгүй, нүд анихаасаа өмнө төрийн шагнал авахсан гээд горьдоод сууж байна.
Тодорхойлолтыг нь явуулдаг сум, аймаг, хороо, дүүрэгтээ дэмжигддэг ч Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирээд хэдэн зуугаараа овоолоостой байж байдаг. Тэнд хэн танил тал, улс төрийн намтай нь шагнал авч байна.
Энэ тогтоолын төслийг больчих. Бид ийм буруу юм руу ард түмнийг уриалан дууддагаа больё. Өнөөдөр МАН-ынхан бүх төрлийн медалийг хориглочихооч. Ялангуяа төвсийн байгууллагууд өргөмжлөл, медаль, цаас хэвлэдгээ зогсоо. Одонг цэгцэлье. Байх ёстой одон байна. Капиталист медаль байхгүй шүү.
Ийнхүү УИХ-ын гишүүдийн шүүмжлэлтэй тулгарсан учраас "УИХ-ын 30 жилийн ойн медаль бий болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл"-ийг хэлэлцэхээс татгалзлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үнэн ш тээ. Гаввяат гэдэг цолонд 5 удаа торхойлоод авч чадаагүй хүмүүс байна. Тэр шагнал мэддэг хүмүүс зөвхөн танил талдаа өгдөг. Бөхчүүдийн ээж гавьяат эмч болоод л
Үнэн үнэн
Хэн танил тал нам дагсан нь төмрөө зүүнэ шудрага хөдөлмөрөөр зүүнэ гэж огт үгүй
Altanhuyag egchdee er said bhdaa gaviyat eronhiilogchiin zovloh bolood ardiin emch bolgoson odoo ardiin namiin chigleliin ahmaduud bidniig hohi chin gj bg bna l daa odoo 100 jiliin oigoor hodolmoriin une cenee dugnuulne medev u
Хичээлээ буруу заадаг хэл уран зохиолын багш АН ын гишүүн БАЯГАЛАН алтан гадас одон авсан. Кккккк
Хурим найран дээр хүртэл нэг т ом одонг гардуулж байсан гэжүагаа ер нь 50 с дээш насны хийж бүтээсэн хүнийг шагнаад бусдыг нь болих хэрэгтэй . Намын залуучууд бол хөөцөлдөж байгаад энгэрээ дүүргэсэн байдаг шүү. Ажилаад 4 жил болж байгаа залуу салбарын тэргүүн ч болцон байх шиг онигоо2 брлих хэрэгтэй.
unen unen baaxan tomor manai xuu xol bombogoor xicheeleed bxan tomor avsan ter dorvol xeden tsaas ogvol xaaya neg sain chanarii shipi xuvtsas r shagnaj baival deershdee
дээхэн үед Брежнев хэт олон одон медаль зүүснээс болоод метал рок үүссэн гэдэг онигоо байдаг шүү
tsol temdeg mash olnoor olgoj bh heregtei.ulsiin tusvuus mungu garguulj bolohgui.harin huchnii baiguullaga bolon buhchuud gegch nart tsol olgohgui huuliar horigloh heregtei
hoid solongos uls odon medaliar iheer shagnadag uchraas delhiin 2 dahi huchirheg oron bolson..aguu ih guren Hytadiin daraa orno.tiim uchraas mongolchuud ulsaa hugjuulehiin tuld odon medalia mash iheer uildverlej baiguullagiin dargad shagnah erhiig ni olgoh heregtei