СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгос олон нийтийн газар тамхи татахыг хориглов

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Төрийн мэдлийн мэдээллийн сувгаар дамжуулснаар Умард Солонгосын Ардын их хурлын шийдвэрээр иргэдийн амьдарч буй хүрээлэн буй орчны эрүүл ахуйг хангах үүднээс олон нийтийн газарт тамхи татахыг хоригложээ.

Өнөөдөр танилцуулсан уг мэдэгдэлд дурдсанаар нийтийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд тамхины борлуулалт худалдаа, хэрэглээг хязгаарлахаар болсон байна. .  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2013 онд хийсэн судалгаагаар тус улсын эрчүүдийн 44 хувь нь тамхи татдаг гэжээ. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун гартаа үргэлж тамхи барьж явдаг, олон жил тамхи татаж буй гэдгийг эх сурвалжууд онцолдог. 2019 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр дахь удаагаа уулзахаар Вьетнамын Ханой хотыг зорих замдаа тэрээр Хятадын Наннинг хотод галт тэрэгний буудал дээр тамхи асааж буй зураг нь олонд хүрсэн байдаг.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.