СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Коронавирусээр нас барсан нэр дэвшигч сонгуульд ялжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

АНУ-ын Хойд Дакота мужийн бизнесмен болон фермер Дэвид Андал коронавирусээр өвчлөн, өнгөрсөн аравдугаар сарын 5-нд нас баржээ. Тэгвэл АНУ-ын Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд нэр дэвшээд байсан тэрээр сонгуульд ялалт байгуулсан байна.

Тус мужийн сонгуулийн албан бус үр дүнгээс харахад тэрээр нийт саналын 35.53 орчим хувийг авсан гэнэ.

Дэвид Андал 16 жилийн турш Бэрлей бүс нутгийн Төлөвлөлт, бүсчлэлийн комисст ажилласан бөгөөд тус комиссыг найман жил даргалсан аж. Түүний гэр бүлийн зүгээс "Андал олон жилийн турш төрийн албан хаагч байсан бөгөөд мужийн хууль тогтоох байгууллагад ажиллах боломжийг тэсэн ядан хүлээж байсан. Түүний энэхүү хүсэл биелээгүйд бид ихэд гуниглаж байна. Дэвидийг дэмжсэн хүн болгонд талархал илэрхийлье" гэж хэлсэн байна.

Андалыг аравдугаар сард нас барахад түүнийг арваннэгдүгээр сард болох сонгуульд ялалт байгуулбал юу болох талаар олон хүн асуулт тавьж байсан юм. Тэгвэл Хойд Дакота мужийн Ерөнхий прокурор хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.