СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жо Байден ялалт байгуулахад 6 санал дутуу байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт түүхэнд тохиож байгаагүй өрсөлдөөнтэй, онцлог болж байна гэж ажиглагчид дүгнэж байна.

Урьд өмнөх сонгуулиудад саналын дүн санал хураалт дууссан орой гарчихдаг байсан бол энэ удаад хоёр хоног сунжирч, одоо ч эцсийн дүн гараагүй байгаа юм. Энэ нь АНУ-д ковид-19 цар тахал өргөн хүрээг хамарч тархсантай холбогдуулан урьдчилан санал өгсөн 100 сая орчим иргэний саналыг нэмж тоолж байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна.

АНУ-ын 50 мужийн 46-аас нь санал хураалтын дүн ирсэн. Уг дүнгээр Ардчилсан намаас . Сонгуулийн коллегийн 538 саналын 270 саналыг авч чадсан хүн Цагаан ордонд суух юм.

Одоо Жеоржиа, Невада, Умард Кэролина, Пенсильвани мужуудын санал тоологдож дуусаагүй байна. Жеоржиа муж 16, Невада 6, Умард Кэролина 15, Пенсильвани 20 саналтай бөгөөд Невада мужид Байден тэргүүлж байгаа бол үлдсэн мужуудад Трамп тэргүүлж байна. Хэрэв энэ чигээрээ санал тоологдож дуусвал Байден одоо байгаа 264 санал дээр Невада мужийн зургаан саналыг авбал сонгуульд ялах бүрэн боломжтой. Трамп үлдсэн гурван мужийн 51 саналыг авсан ч 265 саналтайгаар ялалтад хүрэхийн даваан дээр бүдэрч магадгүй дүр зураг ажиглагдаж байна.

Хэдийгээр албан ёсны дүн гараагүй ч Жо Байден ялах нь гарцаагүй болсон хэмээн дэмжигчдэдээ мэдэгдээд байгаа юм. Өнгөрсөн шөнө Трамп саналын тоогоор Байденыг гүйцэж ирсэн ч урьдчилсан санал тоолоход коронавирусээс сэрэмжилж түрүүлж санал өгсөн иргэд Байденыг дэмжиж буй нь тодорхой болсон.  

Харин Сенатын танхимд Ардчилсан болон Бүгд Найрамдах намууд ижил 48 суудал эзлээд байгаа бөгөөд 51 суудал эзэлж чадсан нь олонх болно. Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намын 204, Бүгд найрамдах намын 190 гишүүн сонгогдоод байгаа ба 218 суудал эзэлсэн нь мөн дийлэнх болох юм. 

Нөгөө талаар Трамп санал тоолох явцыг будлиантуулсан, урьдчилсан санал хураалт шударга явагдаагүй гэж үзэн шүүхэд хандан санал тоолох явцыг зогсоох хүсэлт тавьсан ч шүүх хүлээж аваагүй. Түүнчлэн АНУ-д коронавирусийн халдварын шинэ тохиолдол лхагва гарагт 100,000 гаруй бүртгэгдэж, 9,8 сая давжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.