E-Mongolia нэгдсэн системээс татвартай холбоотой 45 үйлчилгээг авах боломжтой болсон талаар ТЕГ-ын дарга Б.Заяабал өнөөдөр мэдээллээ. үнээс гадна тодорхойлолт авдаг үйлчилгээнүүд ч цахимд шилжлээ.
Татварын системүүдээр нэг минутад 340 орчим нэг цагт 21,000 орчим иргэд үйлчилгээ авдаг. Эхний есөн сарын дотор зөвхөн цахимаар хүсэлт гаргаж, тодорхойлолт авсан иргэдийн тоо давхардсан байдлаар 1,589,643-т хүрчээ.
Иргэд татвар төлөгчөөр бүртгүүлэх гэж татварын албан дээр ирдэг зардлуудыг хэмнэсэнтэй холбоотойгоор 116 сая төгрөгийн хэмнэлт, тайлан цаасаар тушаадаг байхад 18.5 тэрбум төгрөгийн зардал гардаг байсан. Энэ зардлыг тэг болгожээ.
Мөн банканд татвараа төлөхөд хоёр тэрбум, авто тээврийн татвар төлөгчийн гэрчилгээг жил бүр хэвлүүлэхэд 100 орчим сая төгрөг, татвар төлөгчийн цэнхэр дэвтрийг хэвлэхэд жилд 150 сая төгрөг тус тус зарцуулдаг байсан. Эдгээр үйлчилгээг цахимд шилжүүлснээр нийт 21 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэж байна" гэв.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia нээлтээ хийснээс хойш нэг сарын хугацаанд 179,253 иргэн хандаж, 148,267 иргэн үйлчилгээ авсан байна. Үүнээс хамгийн эрэлттэй үйлчилгээ нь Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт аж.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia –д Татварын ерөнхий газрын таван тодорхойлолт, 43 төрлийн татвар төлөлт гээд нийт 48 үйлчилгээ ороод байгаа ажээ. Үүнд:
Татварын өрийн үлдэгдлийн лавлагаа
Байгууллагын татварын тооцоотой эсэх тухай тодорхойлолт
Татварын тайлангаа тушаасан эсэх тухай лавлагаа
Тендерийн тодорхойлолт
Иргэнд олгох тодорхойлолт
Аж ахуй нэгжийн орлогын албан татвар
Суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар
Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ
Оршин суугч бус этгээдээс суутгасан НӨАТ
Дотоодын архины онцгой албан татвар
Дотоодын пивоны онцгой албан татвар
Дотоодын дарсны онцгой албан татвар
Дотоодын тамхины онцгой албан татвар
Дотоодын спиртын онцгой албан татвар
Дотоодын шимийн архины онцгой албан татвар
Улсын тэмдэгтийн хураамж
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
Өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр
Үүсмэл ордын нөөц ашигласны төлбөр
Стратегийн ач холбогдол бүхий ордын АМНАТ-ын тусгай төлбөр
Суутгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
Арилжааны банкны суутгасан АМНАТ
Автын агаарын бохирдлын төлбөр
Нүүрсний агаарын бохирдлын төлбөр
Органик уусгагчийн агаарын бохирдлын төлбөр
Томоохон эх үүсвэрийн агаарын бохирдлын төлбөр
Ус бохирдуулсны төлбөр
Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татвар
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
Газрын үл хөдлөх хөрөнгийн албан татвар
Газрын төлбөр
Нийслэл хотын албан татвар
Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласны усны төлбөр
Зам ашигласны төлбөр
Авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар
Хувь хүний орлогын албан татвар
Мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогоос суутгасан албан татвар
Иргэний үл хөдлөх, эд хөрөнгө борлуусны албан татвар
Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан татварын тайлан
Галт зэвсгийн албан татвар
Ойн нөөц ашигласны төлбөр
Ан амьтны нөөц ашигласны төлбөр
Байгалийн ургамал нөөц ашигласны төлбөр
Ахуйн хэрэглээний ус, рашаан ашигласны төлбөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
Хог хаягдал үйлчилгээний хураамж
Татварын торгууль
Татварын алданги
Газар эзэмших, ашиглах эрх борлуулсны албан татвар
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.