Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн байгууллагууд шинэ жилийн үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэрийг гаргажээ. Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Шадар сайд Я.Содбаатар нар танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
Баян-Өлгий аймагт хил хаасан байгаа. Тус бүсэд халдварын шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй. Коронавирусийн халдвар авсан тохиолдол тус аймагт байхгүй. Харин ХБНГУ-аас ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрсэн. Тэдгээр хүмүүсийг тусгаарлан эмчилж байгаа.
Урьд шөнө ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 61 настай эмэгтэй элэгний хорт хавдар өвчний улмаас нас барсан. Нас барсан иргэнээс коронавирус илрээгүй.
Шадар сайд Я.Содбаатар:
Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан иргэн П 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн тусгаарлалтаас оргосон. Энэ хүн тусгаарлалтын бүсэд 19 хоног байсан. Энэ иргэн өмнө нь ОХУ-ын талаас Монголын хил рүү 633-р тэмдэгтээр хил зөрчиж байхдаа ОХУ-ын талд баривчлагдаж, хилийн солилцоогоор Монголын талд хүлээлгэн өгсөн иргэн байсан. Тухайн иргэнийг оргосных нь дараа аймгийн төвөөс 18 км-ийн зайд байх Хяраагийн гол гэх газраас манай хүчний байгууллагынхан дайчлан баривчилж, буцаан тусгаарласан. Тусгаарлалтад байсан 19 хоногийн хугацаанд энэ хүнээс авсан бүх шинжилгээ сөрөг гарч байсан.
Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг нэгдүгээрт тавьж байгаа учраас шинэ жилийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Дэлхий нийтийг сандаргаж байгаа энэ цар тахлыг даван туулах хүртэл нийтийг хамарсан баяр ёслолыг тодорхой хэмжээгээр хязгаарлана. Төрийн байгууллагуудын хийдэг шинэ жилийн нэгдсэн арга хэмжээг хориглосон. Харин иргэд гэр бүлийнхээ хүрээнд шинэ жилээ тэмдэглэх боломж нээлттэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
medeegee bitgii guivuulj tavi. gants toriin baiguullaga bish shuu. niiteer gesen shuu ho.
зөв зөв дэмжиж байна ард иргэд манай улс дотоододдоо короно алдаагүй ямар сайхан амар тайван байна энэ 21 хоног тусгаарлалаа гээд гомдлоод байгаа хүмүүс болио эргэн тойрон ханиаж хахсан өвчтэй эмнэлэг нь багтахгүй үхэж хатсан сандарсан хүмүүсийг харахыг хүсээгүй л бол вакцин гартал томоотой бай
зөв зөв дэмжиж байна ард иргэд манай улс дотоододдоо короно алдаагүй ямар сайхан амар тайван байна энэ 21 хоног тусгаарлалаа гээд гомдлоод байгаа хүмүүс болио эргэн тойрон ханиаж хахсан өвчтэй эмнэлэг нь багтахгүй үхэж хатсан сандарсан хүмүүсийг харахыг хүсээгүй л бол вакцин гартал томоотой бай