СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Охайо мужийн саналын 89 хувийг тоолсон байдлаар Трамп 53 хувьтай ялж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар коллегийн хамгийн өндөр саналтай мужуудын нэгт Охайо багтдаг. Тус мужид коллегийн 18 санал байдаг. Охайогоос гадна Аризона, Висконсин, Мичиган, Пенсильвани, Умард Кэролина, Жеоржиа, Флорида мужуудад Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намуудын аль нь ч ялах магадлалтай байдаг тул саналын савлагаатай мужууд гэж үзэн нэр дэвшигчид илүү анхаардаг.

2016 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трамп Охайод ялсан нь Хиллари Клинтоноос илүүрхэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн гэж судлаачид үздэг. Тэгвэл тус мужид санал хураалт дууссан байна. Саналын хуудасны  89 хувийг тоолсон байдлаар Трамп 53 хувийн санал авч, Байден 45 хувийн санал авчээ.

Чухам яагаад Охайо мужийн саналыг чухалчилдаг вэ гэвэл.

АНУ-д сонгуулийн саналыг тоолох ажил эрчимтэй үргэлжилж байна. Ялагч багадаа 270 коллегийн саналыг авах ёстой. Одоогоор Ардчилсан намын нэр дэвшигч Жозеф Байден 59 сая иргэн болон 205 коллегийн саналтай байгаа бол Дональд Трамп 58 сая иргэн болоод 136 коллегийн саналыг цуглуулаад байна.

Эх сурвалж: ВВС  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.