СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ухаалаг тоть эзнээ байшинтайгаа шатахаас аварчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Австралийн Күйнслэнд мужийн Брисбэн хотод хоёр давхарт байшинд ганцаараа амьдардаг Энтон Нгуены гэр шатжээ. .

Эрик нэртэй ногоон тоть галын мэдрэгчээс түрүүлж эзэндээ “Энтон” хэмээн удаа дараа орилж дохио өгөн сэрээжээ. Энтон сэрсэн даруйдаа хаалгаа нээгээд хартал байшингийнх нь ард тал шатаж эхэлж байжээ. Тэрээр галын машин дуудаж, тотио цүнхтэйгээ хамт тэврэн байшингаасаа гарсан байна.

Гал сөнөөгчид шөнийн 01 цагт ирсэн бөгөөд дөрвөн ч багийн гал сөнөөгчид цаг орчим галыг унтраахаар ажиллажээ. Ийнхүү Энтон Нгуен ухаалаг тотиныхоо ачаар байшинтайгаа шатаж, аль эсвэл угаартаж амь насаа алдахаас аврагдсан байна. Галын шалтгаан одоогоор тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.