ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү:" ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторид, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид 2020 оны арваннэгдүгээр сарын 2-3-нд нийт 613 хүний шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрсэн.
Тодруулбал,
10 дугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн,
11 дүгээр сарын 2-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн тир ачааны жолоочоос илэрлээ. Уг хүн нь 33 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн
Сүүлийн үед ачааны тир машины жолооч нараас коронавирусийн халдвар илрэх нь ихсэж байгаа нь бидний анхаарлыг татаж байгаа. ХӨСҮТ-д ачаа тээврийн 16 жолооч эмчлэгдэж байгаагаас 12 нь гадаад иргэн байна.
"Монгол Улсад батлагдсан тохиолдол 352 боллоо. Үүнээс 314 эдгэрсэн бөгөөд эдгэрэлтийн хувь 89.2 байна. Халдварын улмаас ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл 30 нь хөнгөн, найман хүн хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 68 хүн ажиглалт тандалт, эмчилгээнд байна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.