Бид ХУД-ийн 14-р хорооны нутагт 126 га талбай буюу уулын гурван ам дамнуулсан том газрыг хууль зөрчин солонгос иргэнд олгосон талаар өмнө нь нийтэлсэн.
Харин энэ удаад видео хэлбэрээр нь үзэгч танд хүргэж байна. 0,07 га газраа авч чадахгүй жирийн иргэн хэдэн мянгаараа байхад гадны иргэн, тэр дундаа шашны үйл ажиллагаа явуулдаг компанид бүтэн уулыг олгосон нь ихээхэн анхаарал татаж байна.
Хотын дарга асан С.Батболд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр А/1177 дугаар захирамж гарган "Дансол Гэйтвэй" ХХК-д 58 га газар, “Билиг суут” ХХК-д 48 га, иргэн Цэдэнгийн Одгэрэлд 20 га газрыг тус тус олгосн байдаг.
Ингэхдээ,
1-рт, Дүүргийн засаг даргад зөвшилцөх санал хүргүүлээгүй,
2-рт, Газрын тухай хуулийн 33.4т зааснаар,
“Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчин дүүргийн газар олголтын тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй байсан газрыг олгосон байна.
Ингэснээр тус бүс нутагт амьдарч буй малчин өрхүүдийг мал бэлчээх газар, өвөлжиж, хаваржих газаргүй болгосон байна.
Нутгийн малчин иргэний өвөлжаа хаваржааг дээрэмдэж, бүтэн уулаар нь авсан Ким Иохан гэж хэн бэ?
БНСУ-ын иргэн Ким Иохан гэгч нь "Дансол Гэйтвэй" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Монголын Адвентист чуулган буюу шашны байгууллагын үүсгэн байгуулагч, “Олон улсын боловсролын сан” ТББ, “Гэйтвэй Интернашинал Эдюкэйшн Корпорэйшн” ХХК-иудыг мөн эзэмшдэг.
Нэг үгээр, Ким Иохан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, наанаа хүмүүнлэгийн байгууллага мэт дүр эсгэж, цаагуураа итгэгчдээс цугласан мөнгийг угаасан байх магадлалтай гэж иргэд хардаж байна. Уг асуудлыг нутгийн иргэд АТГ-т шалгуулахаар хандсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
uursduu archilj tordoh setgelgvin bj hiij bvteeh hend ch bsan ashigluulah eostoi
Naana chine Mongold orj ireh tom hurungu oruulalt, hechneen hunii ajliin bair, heden zuun huuhdiin ireedui yarigdaj bna daa, humuusee! Yamar uhaj maltaad uurhai hiih gej baigaa bish.
Davartsan yum be mongol irgeddee bolohoor gazraa unegui 1 ch uguhgui tgsen murtluu gadniihand iim iheer uguud bgaa ni zugeer avilga avdag ni haragdaj bna.