ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.
Эмнэлэгт үзүүлэх цаг захиалгын 1800-0119 дугаарт 4008 дуудлага холбогдож, үүнээс 2205 нь эмнэлэгт үзүүлэх цаг захиалж, 853 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2004 дуудлага ирснээс 643 нь яаралтай тусламж, 1054 нь зөвлөгөө мэдээлэл авсан байна. Үүнээс осол гэмтэл, хүүхдийн өвчлөл, архитай холбоотой дуудлага зонхилж байна.
Нийт 231 мэс засал хийгдсэнээс яаралтай 76, төлөвлөгөөт 155 мэс засал хийсэн байна. ГССҮТ-д 368 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3388 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 216 нь хөдөө, орон нутгаас, 178 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.