СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

10 мужийн саналын дүнгээр Жо Байден тэргүүлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт яг одоо явагдаж байна. Зүүн бүсийн мужуудад санал хураах байрууд хаалгаа барьж 10 орчим мужид саналын хуудсыг тоолоод байгаа бол баруун бүсийн мужуудад санал хураалт үргэлжилсэн хэвээр байгаа юм.

Зарим мужид Бүгд Найрамдах, Ардчилсан намуудын аль нь ялах нь хэдийнээ тодорхой болсон бол харин саналын савлагаатай мужуудад нэр дэвшигчид илүү анхаарч байна. Саналын савлагаатай мужуудад санал хураах байрууд хаагдаж, саналын хуудсыг тоолж эхэлжээ.

.

АНУ-ын 320 сая гаруй иргэний 100 сая нь урьдчилсан санал хураалтаар саналаа өгсөн. АНУ-ын Ерөнхийлөгч сонгуулийн 538 коллегийн 270 саналыг авч байж ялалт байгуулна. Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр одоогийн байдлаар Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампаас илүү саналтай явж байна.

Нэр дэвшигчдийн хувьд одоогоор 15 сая гаруй иргэний санал авсан тун өрсөлдөөнтэй явж байна. АНУ-ын сонгуулийн өвөрмөц тогтолцоогоор иргэдээс дийлэнх санал авсан ч коллегийн саналаар ялагч шийдэгдэнэ.

Хэрэв Трамп энэ удаагийн сонгуульд ялагдвал 90-ээд оноос хойш улиран сонгогдож чадаагүй анхны Ерөнхийлөгч болно. Харин Жо Байден ялвал 78 насандаа АНУ-ын Ерөнхийлөгчийн тангаргийг анх удаа өргөх эрхэм болно.

Трамп Индиана, Кентакки, Оклахома мужуудад ялахаар төлөвлөсөн бол Байден Массачусеттс, Нью Жерси мужуудад ялах зураг харагдсан.

Энэ жилийн сонгуулийн явцад коронавирусийн нөхцөл байдал иргэдийг саналаа өгөхөд хамгийн их нөлөөлнө гэж ажиглагчид харж байгаа. Сонгууль өгөх өдөр АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол 9,700,000-д хүрч 240,000 орчим хүн нас баржээ. Иргэд зөвхөн Ерөнхийлөгчөө сонгохоос гадна захиргааны эрх баригчдаа сонгодог ба зарим муж дээд шүүхийн шүүгч нараа сонгодог уламжлалтай.

Эх сурвалж: ВВС, CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.