СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-11-04

ОУПХ-ны Ерөнхийлөгчөөр Португалийн Ассамблейн гишүүн Дуарте Пачеко сонгогдлоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаан 3 дахь өдрөө болжээ. Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар хуралдаанд оролцсон байна. 

. Тэрбээр 1991 оноос хойш Парламентад сонгогдон ажиллаж байгаа бөгөөд төсөв, санхүү, гадаад харилцаа, олон нийт зэрэг асуудлаарх хороодын гишүүнээр ажиллаж байсан юм.

ОУПХ-ны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дуартэ Пачеко хэлсэн үгэндээ,

“ОУПХ бол илүү эрх тэгш, хүмүүнлэг, уялдаа холбоотой, энх тайван, чанар сайтай хүрээлэн буй орчинтой дэлхий ертөнцийг бүх хүн төрөлхтний төлөө бий болгох амжилтын зорилгод хүрэх болон одоо дэлхий нийтэд тулгараад байгаа сорилт бэрхшээлийг эв нэгдэлтэйгээр шийдвэрлэх хамгийн тохиромжтой яриа хэлэлцээний чухал талбар гэж би үзэж байна” гэжээ.

Мөн энэ өдөр Удирдах зөвлөлийн хуралдаанаар Латин Америк, Карибын бүлгийг төлөөлөхөөр Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Сенатын танхимын дарга, Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч Беатрис Аргимон, “12+” бүлгийг төлөөлөхөөр Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүн Лауренс Фэхлманн Райлл нар Гүйцэтгэх хорооны гишүүнээр тус тус сонгогдлоо.

Сүүлийн 25 жилийн хугацаанд ОУПХ-ны Ерөнхийлөгчийг Египет, Испани, Энэтхэг, Чили, Итали, Намиби, Марокко, Бангладеш, Мексикийн нэр бүхий парламентчид удирдаж байжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.