СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Бүртгэл мэдээлэлтэй холбоотой лавлагааг иргэд өөрт ойр дүүрэг, хэлтсээс авах боломжтой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

Өнөөдөр Монгол улсад улсын бүртгэлийн газар үүсч хөгжсөний 80 жилийн ой болж байна. Үүнтэй холбоотой манай сурвалжлах баг ХУД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс сурвалжилга бэлдлээ.

Тус дүүргийн 21 хороо бүгд цахимд шилжсэн байдаг учир иргэд хороонд байрлаж байгаа хэлтсээрээ дамжуулан лавлагаа мэдээлэл, бичиг баримт захиалга өгч болдог. Өдөрт дүүргийн хэмжээнд 400 орчим хүнд үйлчилгээ үзүүлдэг байна.

ХУД-ийн УБХ-ийн дарга С.Оюун-Эрдэнэ:

-10 сарын 01-нээс эхлэн улс даяар эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааг харьяа дүүрэгт байрлах УБХэлтсээс авдаг болсон. Мөн 11 сарын 1-нээс эхлэн 100 айлаас авдаг байсан иргэний бүртгэлтэй холбоотой бүх лавлагаа, бичиг баримтын захиалгыг дүүрэг дээрээ өгч болдог болсон.

Мөн шинээр иргэний үнэмлэх захиалах, шинэ мэндэлсэн иргэний төрсний гэрчилгээг дүүргийнхээ УБХэлтсээс авах боломжтой болж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.