Турк улсад хүчтэй газар хөдлөлт болсноос дөрөв хоногийн дараа тус улсын Измир хотын аврагчид орон сууцны барилгын нуранги доороос гурван настай охиныг эсэн мэнд аварчээ.
Энэхүү бяцхан охиныг Айда Гезгин гэдэг бөгөөд тэрээр 91 цагийн турш нуранги дор хавчуулагдан байсан аж. Мөн тэрээр баасан гарагт болсон газар хөдлөлтөөс хойш нурсан барилгаас амьд гарч ирсэн 107 дахь хүн болж байгаа юм.
Аврагч Нусрет Аксой найман давхар байшингийн нурангид хайлт хийж байгаад хүүхдийн хашхирах чимээ сонссон гэж сэтгүүлчдэд ярьжээ. Ингээд удалгүй тэрээр охиныг аяга таваг угаагчийн хажуудах давчуу газраас олсон байна. Охин түүн рүү гараа даллаж, нэрээ хэлээд, зүгээр гэдгээ хэлсэн гэнэ. Аксой "Миний хамаг шар үс босож, харин миний хамтрагч Ахмет уйлсан" хэмээжээ.
Хотын аврагчид үүнээс нэг өдрийн өмнө мөн гурав ба 14 настай охидыг нуранги доороос амьдаар нь гаргаж, аварсан байна.
Ингээд одоогоор газар хөдлөлтөөс амьд үлдсэн 147 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний гурвынх нь биеийн байдал хүнд байгааг албаны хүмүүс мэдээлсэн юм. Харин газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 104-д хүрээд байна.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бид байгалтайгаа буруу харьцвал бидэнд ирж магадгүй дохио шүү.
Evii dee jinhene burhnii beleg saihusan tenger bna da ireeduid ene delhiig ev negdeltei nogoon delhii bolgoh burhnii elch bha ..tom hunees ch iim ih tevcheer garahgui