Арваад жил Ардчилсан нам засагласан Баянзүрх дүүрэгт ирэх дөрвөн жилд МАН засаглахаар болсон. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сарын 15-нд болж өнгөрсөн орон нутгийн сонгуулиаар тус дүүргийн 43 суудлаас МАН 23 суудал авч олонхийг бүрдүүлсэн юм.
Тиймдээ ч тус дүүргийн намын хороо хурлаа хийж дүүргийн засаг даргаа сонгожээ.
Бидний авсан мэдээллээр ирэх дөрвөн жилд БЗД-ийг Н.Баярмөнх удирдахаар болжээ. Харин ИТХ-ын даргаар төлөөлөгч А.Баярыг сонгосон байна. Тус дүүргийн ИТХ маргааш/2020.11.03/ хурлаа хийж засаг дарга, ИТХ-ын дарга нараа томилно.
Засаг даргаар сонгогдоод буй Н.Баярмөнх гэж хэн бэ.
2009 он БЗД-ийн 26-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга,
2007- 2010 он МАН-ын 31-р үүрийн дарга,
2012- 2016 он БЗД-ийн МАН-ын хорооны дарга,
2008-2012 он БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгч,
2011-2012 он БЗД-ийн ЗДТГ-ын Засаг даргын орлогч,
2012 -2016 он БЗД-ийн хурлын төлөөлөгч, 2016 он НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр тус тус ажиллаж байжээ. Мөн тэрээр 1992 он Дархан хотын Цагдаагийн хэлтэст. Эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан нэгэн аж.
ИТХ-ын даргаар сонгогдсон А.Баяр:
А.Баярын хувьд 2016-2020 онд БЗД-ийн ИТХ-д 6-р хорооноос сонгогдон ажиллаж байсан. Эмч мэргэжилтэй. Өдгөө дахин төлөөлөгчөөр сонгогдоод байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ashgvi dee odool neg manai bzd ezentei bolj hog shoroonoosoo salh bh da