Хөнгөлөлттэй эм хэмээх хөл толгойгүй зүйл өчигдөр боллоо. Эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгохгүй хэмээн мэдэгдэж, зарим нь арван эмийн сангийн хаалга мөргөж, даралтны эмээ чадсангүй хэмээн гомдоллож байсан юм.
ЭМДЕГ-аас 11 сарын 1-нээс эхлэн Хөнгөлөлттэй эмийг оочер дугааргүй, бүх эмийн сангаар олгоно. Үйлчлүүлэгч гагцхүү хурууны хээгээ уншуулан, жороо бичүүлэх ёстой гэсэн ч бодит байдал дээр далан задгай, жаран бутархай байлаа.
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: Амбулаторийн үзлэгийн судалгаан дээр үндэслэн хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг гаргасан. И-баримт дээр үндэслэн эмийн үнийн дүнгийн дээд хязгаарыг тогтоож өгсөн. Монгол улсад бүртгэлтэй 5000 эм бий. Бүгд орох боломжгүй.
Мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж бас үнийг бодит дүгнэсэн. Саналуудыг авсан. Өнөөдрийн байдлаар 1600 эмийн сан манайд цахимаар хүсэлт ирүүлсэн. Өчигдөр шөнийн байдлаар 1000 эмийн сантай гэрээ хийсэн.
Бэлтгэлгүй байгаа биш л дээ. Бид үүнийг туршиж үзэх боломж байгаагүй. Туршиж үзээгүй.
ЭМДЕГ-ын ТҮЧГХ-ын дарга Х.Сувд-Эрдэнэ: Хүндрэл, бэрхшээл өчигдөр гарсан. Бид засаад явж байна. ЭМЯ-аас ирсэн бүртгэлтэй эмч нарыг жор бичих эрхтэй гэж үзэж байгаа. Чанартай эмч нар чанартай эм бичдэг байлгах гэж үзэж байгаа. Шатлал шатлалаараа эмч нар жор бичдэг болно. Хяналт тавих үүднээс хурууны хээ уншигч зэргийг тавина. Яг шаардлагатай хүнд нь хүргэх үүднээс ийм хяналт хийхээр төлөвлөж байгаа юм.
ЭМДЕГ-ын МТХ-ын дарга Х.Бат-Оргил: Эмийн сан дээр хуруу уншихгүй. Эрүүл мэндийн анхан шатны нэгж дээр хуруу уншина. Үйлчлүүлэгч хяналтын болон регистрийн дугаараа хэлээд үйлчлүүлнэ.
Монгол улсад 11 000 эмч жор бичих эрхтэй. Одоогоор 6500 нэр ЭМЯ-наас ирсэн. Эмч нарын судалгааг ЭМЯ-наас бүрэн ирүүлээгүй байна. 6500 дээр нэмээд явж байгаа. Нэрс дутуу байгаа учир эрх нь үүсэхгүй байгаа юм.
Даатгалын цахим систем дээр мэдээлэл солилцоход асуудал гарч байна гэж байна л даа. Энэ нь буруу. Нэршлээр эмч бичүүлээд очихоор алдаа гарч байгаа. Худалдааны нэршилтэй хатуу уячихсан байгаа учир ийм асуудал гарсан. Тэгэхээр эмийн сан руу мэдээлэл нь очихдоо нэршил нь ерөнхий нэршлээр очдог. Бид энэ асуудлыг IT компаниуд дээр нээсэн групп дээрээ мэдэгдээд явж байгаа.
Утсаа авахгүй байгаа гэсэн гомдол дээр анхаарч ажиллая.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
чанартай эмч чанартай эм бичнэ гэсэнийг ойлгосонгүй өрхийн эмч нар чанаргүй тэгээд чанаргүй эм бичээд тэрийг нь бид ууж байгаа юм уу бэлтгэлгүй байсан гэдэгээ хүлээн зөвшөөрчих хэрэгтэй том2 яриад байсан эм сайд гуай
Eleg buten bolno gechiheed bainga elegnii em uudag humuusiin emiig hyamdrald oruulj ogohgui um bol em buznes hebeeree l bn sh dee eleg muutai humuus uhetlee udur tutam uuh estoi baidag emuudiig hyandrald oruulahgui um bol tegeed yaj ebchin bagasgah geed baigaa em be hyamdrald milk tesl niseli emiidiig oruulmaar bn elgee tairuulsan humuus edniig bainga yydag
Чанаргүй эмч гэж бас байна уу.үгээ олж хэл. Бүгд л тангараг өргөсөн эмч нар. Энэ Бямбасүрэн гэдэг хүн хүний эмч, эм зүйч хүн биш тул энэ ажлыг хийж чадахгүй нь харагдаж байна. үе үеийн дарга нарыг дагаж,гэр бүлд нь үйлчилж долигонож чадахаас биш амьдрал мэддэг хүн биш.