СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-03

Франц улсаас олгох 57 сая еврогийн зээлээр нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

Энэ онд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойгоо тэмдэглэж буй манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт амжилттай хөгжиж буйд Шадар сайд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Монгол Улсын гамшгаас хамгаалах салбарыг бэхжүүлэхэд Франц Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж буйд талархаж байна. Онцгой байдлын ерөнхий газарт хамтран хэрэгжүүлж буй чухал төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүхий л дэмжлэг үзүүлж ажиллах болно.

. Төслийг эхлүүлэх ажил цар тахлын улмаас удаашралтай байна. Монгол Улсад ирж ажиллах, сургалт хийх шаардлагатай Францын мэргэжилтнүүдийг Монгол Улсад хүлээн авах боломжийг талууд ярилцсан юм.

Монгол Улсын Шадар сайд уулзалтын төгсгөлд Манай улсаас авч хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын арга хэмжээтэй уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөрийг саадгүй үргэлжлүүлэхийн тулд бүхий л хувилбар, шийдлийг эрэлхийлэхээс гадна эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллах талаар харилцан санал солилцлоо.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.