Жил бүрийн арваннэгдүгээр сарын 02-ны өдрийг Монголын Уран Сийлбэрчдийн баярын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ өдөр Монгол уран сийлбэрчид өөрсдийн хийж бүтээсэн, сурч мэдсэн, ололт амжилтаа нийт Монголчууддаа тайлагнан нэгдсэн үзэсгэлэн гаргадаг уламжлал бий болсоор долоон жилийг ардаа орхижээ.
“ЦОЙ” үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн уран сийлбэрч СГЗ Г.Цогбаярын шавь нар буюу Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн (ДУДС) үе үеийн төгсөгчид буухиалан зохион байгуулдаг уламжлалтай.
"ЦОЙ" гэдэг нь зөвхөн сийлбэрийн урлагт хэрэглэгддэг хэллэг бөгөөд “Аливаа дүрс, биетийн ерөнхий хэлбэрийг гаргах үйл явц”-ыг хэлнэ. Монгол уран сийлбэрчид мод, чулуу, металл, цас, мөс, яс зэрэг олон төрлийн материалаар уран бүтээл туурвиж, Монголд төдийгүй Олон Улсын уралдаан тэмцээн, үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцсоор байгаа билээ.
Энэ жил долоон жилийнхээ ойг тохиолдуулан Монгол уран сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэнг Монгол Арт галерейн үзэсгэлэнгийн танхимд гаргажээ. Үзэсгэлэн 11 сарын 02-ний өдөр 15 цагт нээлтээ хийж 11 сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Схан үзэсгэлэн болжээ. Гэхдээ монголын нийт сийлбэрчид урчуудын шилдэг бүтээлүүд гэх нь жаахан өрөөсгөл байхаа. Энэхүү үзэсгэлэн 7 дахь жилдээ зохиож байгаа бие даасан ДУДС.н сийлбэрчдийн үзэсгэлэн гэж тодорхойлж болно. Бүх монгол Уран Сийлбэрчидийн Үзэсгэлэнг удахгүй зохион байгуулахаар төлөвлөж байна. Сийлбэрчид уран бүтээлчиддээ амжилт.
МУЭ хороонд яагаад зохион байгуулах боломж бдаггүй юм бол.? Гавьяат, алдартан гээд л мундаг ахмад сийлбэрчид , мундаг залуучууд уг нь монголын сийлбэрчидэд олон бга.