СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

34 цаг нурангинд дарагдсан 70 настай эрэгтэйг аварчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Эгийн тэнгист өнгөрсөн долоо хоногт 7 магнитудын хүчтэй газар хөдөлж Турк, Грекийн эргийн бүс нутагт ихээхэн хэмжээний гарз хохирол дагуулан 51 хүн амиа алдаж, мянга орчим хүн бэртэж гэмтсэн. Аврагчид газар хөдлөлтийн дараа нурсан барилга байшинг цэвэрлэж, амьд үлдэгсдийг хайж байна.

Туркийн аврах албаныхан газар хөдлөлтөөс хойш 34 цагийн дараа барилгын нурангин доороос 70 настай эрэгтэйг эсэн мэнд аварчээ. Измир хотод ням гарагийн шөнө барилгын нурангинд дарагдсан Ахмед Ситимийг олж гаргасан байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн талаар Туркийн эрүүл мэндийн сайд Фахреттин Кока цахим хуудсандаа нийтэлжээ. .

Ням гарагийн байдлаар аврагчид барилгын нурангийг үргэлжлүүлэн цэвэрлэж иргэдийг хайж аврах ажлаа үргэлжлүүлсээр байна. Измир хотод газар хөдлөлтийн үеэр нурсан есөн барилга байгаа. Тэдгээр барилгуудаас амьд үлдсэн олон зуун иргэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, аврах хайх ажилд төрийн байгууллагын 5,700 гаруй хүн оролцон тусалж байна.

. Хайгуулын ажилд нохой, муур, туулайнуудыг туслуулж байна.

Өнгөрсөн баасан гарагт болсон газар хөдлөлтийн үеэр Грекийн Самос аралд өсвөр насны хоёр хүүхэд амиа алдаж, 20 хүн гэмтэж бэртсэн. Энэ үеэр цунамийн жижиг давлагаа үүсч настай эмэгтэй өртөн живж амиа алдсан тухай мэдээлсэн. Мөн Туркийн Истанбул, Грекийн нийслэл Афин хотод газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж олон зуун иргэнийг цочирдуулжээ.  

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.