Монгол Улс 2003 оны SARS, 2009 оны H1N1 томуугийн цар тахлаас хойш Шинэ сэргэж буй халдвар, гамшигтай тэмцэх Ази Номхон Далайн Стратегийн хүрээнд бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх, ирээдүйг харсан том ажлыг эхлүүлж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай хамтран ажиллаж байна.
Коронавируст халдвар (COVID19) нь улс орны бэлэн байдлын тогтолцоог бодит амьдрал дээр шалгасаар байна. Коронавируст халдвартай тэмцэж байгаа Монгол Улсын туршлагаас энэхүү богино хэмжээний баримтат кинонд үзүүлэв.
Өнөөдрийн эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-аас COVID-19-тэй тэмцэж байгаа Монгол Улсын хариу арга хэмжээний туршлагаар баримтат кино хийсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлсэн. "ДЭМБ-аас Монгол Улсын СOVID-19 халдвартай тэмцэж, хариу арга хэмжээ авч байгаа туршлагын талаар баримтат кино хийжээ. Тухайн киног өнөөдөр 15:00 цагаас дэлхий даяар цацах юм байна. Бидний өмнө, энэхүү амжилтаа алдахгүйн тулд маш их хичээж ажиллах өндөр хариуцлагатай байх хэрэгтэй. Үүний тулд хүн бүр амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврийг сайн сахих, олон нийтийн газраар явахгүй байх, зай барих зөвлөмжүүдээ дагаж мөрдөх нь чухал” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.