СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Хэллоуины баярын хувцастай этгээд хоёр хүнийг хороожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн улс орнууд аймшгийн баяр буюу хэллоуины баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Канадын Куэбэк хотод дундад зууны үеийн иргэний дүрд хувирч япон илдээр зэвсэглэсэн этгээд хэллоуины баярын өдөр халдлага үйлдсэн хэрэг гарчээ.

24 настай эрэгтэйн гэмт халдлагыг бичлэгээр баталгаажуулсан бөгөөд тэрээр хоёр хүнийг сэлмээр хороож, таван хүнийг шархдуулсан байна. .

Сэжигтний нэрийг Карл Гируард гэдэг ба түүнийг хүн амины гэмт хэрэг үйлдэхийг завдсан таван зүйл анги болон хүн амины нэгдүгээр зэргийн гэмт хэрэг үйлдсэн зэргээр Куэбэк хотын шүүх яллах дүгнэлт үйлдэх гэж байна. .

Ковид-19 цар тахлын тархалтын улмаас хот даяар хэсэгчлэн хөл хорио тогтоосон байгаа юм. Тиймээс баярын шөнө гадаа гудамжинд цөөн хүн таарсан гэж мэдээлжээ.

2017 онд тус хотод зэвсэгтэй этгээд сүмийн зургаан ажилтныг буудаж хөнөөснийхөө хариуд бүх насаараа хоригдох ял сонссон.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.