“LIVE” телевизээс бэлтгэн хүргэдэг “Халуун сэдэв” нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт ӨМӨЗО-ны иргэн Д.Уул оролцож, БНХАУ-аас өвөрмонгол иргэдийн эсрэг хэрэгжүүлж буй бодлогын талаар яриа мэдээлэл өглөө.
ӨМӨЗО-ны иргэн Д.Уул:
БНХАУ ганцхан өвөрмонголчуудын эсрэг ийм бодлого явуулаагүй. Дөрөв таван жилийн өмнөөс Шинжаан уйгур, Түвэд иргэдийн эсрэг яг ийм бодлого явуулж тодорхой амжилтад хүрсэн. Өвөрмонголын хүүхэд багачууд эх хэлээрээ сурч боловсрох эрхийг хязгаарласныхаа дараа буюу өнгөрсөн наймдугаар сараас уг ажлыг эсэргүүцсэн бүх сэхээтнүүдийг сорчлон баривчлах ажлыг хийсэн.
Миний мэдэх, найз нөхөд, танил 50-60 хүнийг баривчилсан. Тэдгээр хүмүүсийг хаанаас хэзээ баривчилсан нь тодорхойгүй байгаа. Ямар ч мэдээлэл байхгүй. Сураггүй алга болсон хүмүүсийнхээ араас ар гэр сураглаад сар, хоёр сар болсныхоо дараа л баривчилсан юм байна гэж таамаглах болсон.
Өвөрмонголчуудад хятад хэлийг зах бодлого аль эртнээс эхэлсэн. Миний аав ээжид тавдугаар ангиас нь хятад хэлийг заадаг байсан бол бидэнд гуравдугаар ангиас эхлэн заах болсон. Харин одоо нэгдүгээр ангиас нь бүр цэцэрлэгт байхаас нь хятад хэлийг зааж байгааг Өвөрмонголчууд эсэргүүцэж байна.
Намайг энэхүү ярилцлагыг өгснийг БНХАУ-ын Засгийн газар мэдвэл шууд баривчилна. Бүр 100 хувь шүү. Гэхдээ миний хятадад байгаа ар гэрийг баривчлахгүй. Гэхдээ байнгын цагдаж, хараа хяналтдаа байлгах нь тодорхой. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд эх хэлнийхээ төлөө тэмцэж байгаа эрдэмтэн сэхээтнүүдийг л удаа хугацаанд цагдан хорьж байгаа болохоос биш жирийн иргэдийг 5-7 хоног саатуулж айлгаж байгаад сулладаг юм билээ.
Монголын Засгийн газар энэхүү үйл явдлын эсрэг ямар нэгэн үйлдэл хийхгүй байгаад би гомдоогүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уйлмаар байна...
Эвий
МАНАЙ ТӨР ДУУГҮЙ БАЙГАА НЬ ИХ Л ҮХЭЭНЦ АЙМХАЙН ШИНЖДЭЭ
МАНАЙ ТӨР ДУУГҮЙ БАЙГАА НЬ ИХ Л ҮХЭЭНЦ АЙМХАЙН ШИНЖДЭЭ
Манай төр засаг тийм хүч зориг байхгүй
Манай төр өвөр МОНГОЛЧУУДАА хамгаалж дуугарч чадахгүй ээ, хэдэн халтар юань хараад хормойгоо тосоод л, алгаа ХАВСАРЧ БӨХИЙГӨӨД л наачихна шүү дээ. Сая тэр хятадын гадаад хэргийн сайдын яаж бөхөлзөж, мөргөх нь халгүй зургуудаа угтаж авлаа даа .ёстой арчаагүй эрийн шаарууд болохоо харуулсан шүү дээ.
Ер нь бол зѳв л юм. Хятад улсын нэг муж гацаа юм бол Хятад хэлээ сурч Хятадаараа л амьдрах хэрэгтэй. Үгүй бол алалцаад тусгаар улс бол. Чадахгүй бол чацга царайлаад Хятад бол. Манайх ч гэсэн Баян-Ѳлгийчүүдээ баалаад л байгаа биз дээ ялгаа юү байгаа юм!
Энэ өвөрмонголчууд бид нарт ямар хамаа байнаа хятад улс өөрийн муж улсаа хэлтэй байлагуу хэлгүй байлагнуу бидэнд падгүй
Манай төр юу гэж дуугарах юм.Өөрсдөө хятадад дагаар орчихсон хүмүүс шүү дээ.Одоо манай иргэн болсон Бүргэд билүү ганц залуу байна.Бусад нь бүгд их гүрний иргэд байх хүсэлтэй түүнийгээ ч нуудаггүй юм.
монголд төр гэж байхгүй болоод удаж бна
Тиймээ өнөөгийн монголчууд монгол дүр төрхөө гээсэн үндэстэн гэхэд хилсдэхгүй шүү. Орос ах нар тусгаар тогтнолыг хятадаар хүлээн зөвшөөрүүлж, босоо бичигийг мартуулж,кирил үсэг заахад хэнч эсэргүүцээгүй шууд заалгаад авсан улс .одоо эргэж босоо бичиг ээ сэргээж төрийн хэргийг хөтөлнө гэж хэдэн удаа хугацаа заагаад чадахгүй байна шүү дээ.
Тиймээ өнөөгийн монголчууд монгол дүр төрхөө гээсэн үндэстэн гэхэд хилсдэхгүй шүү. Орос ах нар тусгаар тогтнолыг хятадаар хүлээн зөвшөөрүүлж, босоо бичигийг мартуулж,кирил үсэг заахад хэнч эсэргүүцээгүй шууд заалгаад авсан улс .одоо эргэж босоо бичиг ээ сэргээж төрийн хэргийг хөтөлнө гэж хэдэн удаа хугацаа заагаад чадахгүй байна шүү дээ.
Төр засаг маань энэ хүнийг хамгаалах байх гэж найдъя.