Энэтхэг улсад Аладдины шидэт дэнлүү гэж итгүүлэн, хуурамч бирд ашиглан луйвар хийсэн хоёр этгээдийг баривчлан саатуулсан байна. Гэмт этгээдүүд ид шидийн хуурамч бирдтэй дэнлүүг долоон сая рупи буюу 80,000 орчим ам.доллараар нэгэн эмчид зарсан байжээ.
Уттар Прадеш мужийн иргэн Лаек Хан дэнлүү ямар ч ид шидийн хүчгүй болохыг мэдсэнийхээ дараа цагдаад хандсан байна. Түүнийг луйвардсан этгээдүүд үлгэрт гардагтай адил илэх төдийд шидэт бирд хүслийг нь биелүүлнэ гэж итгүүлжээ. Гэвч тэдний өмнө гарч ирсэн бирд нь зүсээ хувилгасан луйварчдын нэг байжээ.
Луйвар хийсэн хоёр эрэгтэйг баривчлан саатуулсан ба сэжигтнүүдийн нэгийнх нь эхнэр хэрэгт холбогдсон ч зугтаасан байна. Хохирогч дэнлүүг илж гарч ирсэн бирдэд хүрэхийг хүссэн ч луйварчид тэр тохиолдолд аюултай зүйл болж магадгүй хэмээн айлгаж чаджээ. Эцэст нь Хан эмч дэнлүүг худалдаж авахаар шийдсэн байна. Мөн уг дэнлүү нь эмчид эрүүл энх, баян чинээлэг, аз амжилтыг авчирнэ гэж хуурчээ.
Гэмт этгээдүүд уг хуурамч дэнлүүг ашиглан өөр олон хүнийг мэхэлсэн гэж цагдаагийн газраас мэдээлэв.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Haha shunaltai hogiig ooriig ni shiitgemeer iin haha teneg humuusiig tegj bvl taarna..gehde yamar bayan emch ve