СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-11-02

LIVE: Д.Ганбат: УУХҮ-ийн сайд Г.Ёндонг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа гурван асуудлыг хэлэлцжээ. Шүүхийн тухай хууль, хот байгуулалтын тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын талаар болон ёсзүйн зөрчил гаргасан УУХҮ-ийн сайд Г.Ёндонг огцруулах хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-Ардчилсан улсын жишгээр өндөр албан тушаалтнууд ёсзүйгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг. Гэтэл манай улсад улам бүр өөгшүүлж, дэвэргэж байна. Ийм байж болохгүй. Тиймээс ёсзүйгүй сайд Г.Ёндонг огцруулж, хариуцлага тооцохыг шаардаж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Шүүхийн тухай хууль бол парламент, ЗГ-ын түвшинд хамгийн их анхаарал татсан хууль. Тиймээс Засгийн газраас өргөн барьсан хуулийг ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн хамт нухацтай авч үзэх хэрэгтэй гэж АН-ын бүлэг үзэж байна.

-УИХ-ын гишүүд цалингаасаа гадна 250 сая төгрөг захиран зарцуулдаг. Үүнийгээ нууцалж, ТББ-аар дамжуулж авдаг нь ямар учиртай юм бэ. Та туслахынхаа ТББ-аар дамжуулж 100 саяыг авчээ?

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-Би ямар нэг байдлаар халхавчилсан зүйл байхгүй. Манай тойрог олон сумтай учир тойргоор тойрох зардал гэх мэтийг харгалзан үзэж төсөв хуваарилсан гэж бодож байна. Хуучин гишүүд 250, шинэ гишүүдэд 125 сая төгрөг хуваарилдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.