СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-11-02

LIVE: Ч.Хүрэлбаатар: "Эрдэнэт" үйлдвэрийн өндөр үнийн дүнтэй худалдан авалтууд ямар ч нөхцөлд буруу

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Монгол улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай УИХ-ын Тамгын газрын 2 тэрбум төгрөгийн гэрээ, Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнгийн "тансаглал", шинэ Нисэх онгоцны буудлын хэт өндөр үнэтэй худалдан авалт, Хэнтий, Баянхонгор аймгуудад яагаад өндөр төсөв тавьсан зэрэг асуудлаар ярилцлаа. 

-УИХ-ын Тамгын газар ТББ-уудтай 2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна? 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

-Баримтыг нь харъя. Харж байж хариу өгье. ҮАГ-ын аудит орж байгаа. Ер нь УИХ-ын Тамгын газар ТББ-уудтай гэрээ байгуулж болохгүй зүйл байхгүй. 

-Шинэ Нисэх онгоцны буудлын өндөр дүнтэй худалдан авалтын талаар? 

-900 сая төгрөгийн үнэлгээтэй автомашин худалдан авсан нь үнэн. Хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн. 

-Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнгийн үрэлгэн зардлын баримтууд дэлгэгдсэн. Энэ талаар бүлэг дээр ярилцсан уу? 

-Ямар ч нөхцөлд болохгүй. Тэр бол буруу. Х.Бадамсүрэнгийн талаар бүлэг дээр ярилцаагүй. Хуучнаар ТӨХ-ны шинэ болон хуучин удирдлагуудаас энэ талаар асуух хэрэгтэй. 

-Хэнтий болон Баянхонгор аймагт яагаад тэгж өндөр төсөв хуваарилсан бэ? 

-Хэнтий аймаг бол аялал жуулчлалын бүс нутаг. Дөрвөн жилийн өмнө энэ бодлогыг гаргаад, санхүү нь тавигдаад явж байгаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.