СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-11-02

LIVE: МАН-ын бүлгээс 2021 оны төсвөөс 70 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж үзэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг 2021 оны төсвийн асуудлыг хэлэлцэж, танаж болох зардлын судалгааг гаргажээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Томилолт, бензин шатахууны зардлаас 15 тэрбумыг хэмнэхээр тооцсон..

Мөн ТӨҮГ-уудад бүтцийн өөрчлөлтийг хийнэ. Гэхдээ нэг удаагийн төсвийн хүрээнд хийгдэх боломжгүй. Нийт 500 гаруй ААН байна. 106 нь ТӨБЗГ шууд удирдаж байна. Татан буулгахыг нь буулгаж, зардлыг танахыг нь танана.

Халамж дээр давхардсан зүйл их байна. Тиймээс менежментийг нь өөрчлөх, бүтцийн өөрчлөлт хийх шаардлага байна.

-Өмч хувьчлалаас хэдэн төгрөг 2021 онд оруулах вэ. Хэдэн объект хувьчлах вэ?

-2021 онд хувьчлалын орлого байхгүй. . Тиймээс засаглалтай холбоотой асуудалд Засгийн газар бодлогоо гаргаад танилцуулах байх. 2021 онд бүтэц шинэчлэл явагдана.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Туслахуудын цалин, тойрогт зарцуулах төсөв гэх мэтийг заавал ТББ-аар дамжуулж авах журамтай юм билээ. Түүнээс гадна хууль бэлтгэх, боловсруулахад зарцуулагддаг. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.