СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Тайландын хаан жагсаал эхэлснээс хойш анх удаа нийтийн өмнө мэдэгдэл хийв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Тайланд улсад Засгийн газар болоод хэмжээлшгүй эрхт хааныг эсэргүүцсэн оюутан залуусын жагсаал бараг дөрвөн сарын хугацаанд үргэлжилж байна. Эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш эзэн хаан Маха Важиралонгкорн анх удаа олон нийтийн өмнө мэдэгдэл хийлээ.

Энэ удаагийн мэдэгдэл гадны хэвлэлүүдийг төлөөлүүлэн байлцуулснаараа онцлог болов. Учир нь эзэн хаан урьд өмнө ард иргэдийн өмнө гарахдаа ихэвчлэн хааны мэдлийн хэвлэлийнхнийг байлцуулдаг байсан ч энэ удаад Channel 4, CNN зэрэг телевизүүдийн төлөөллийг урьсан байна. 68 настай хаан 1979 онд угсаа залгамжлах хунтайжаар зарлагдсанаас хойш анх удаа гадны хэвлэлд яриа өгчээ.

. Мөн “Тайланд бол эвлэлдэн зөвшилцлийн өлгий нутаг” гэсэн байна.

Ням гарагт хааны ордонд маргад эрднээр урласан Будда бурхны гадуур өмсгөлийг солих шашны ёслол болсон юм. Тайландад байдаг Буддагийн хөшөө баримлуудаас хамгийн үнэ цэнэтэйд тооцогддог уг бурхны гадуур зүүсгэл өмсгөлийг борооны улирал дуусч өвөл эхэлснийг бэлгэдэн сольжээ.

Шар өнгийн хувцасаар жигдэрсэн хааныг дэмжигчид ордонд цуглаж Важиралонгкорн, хатан Сутида болон гүнж Сириваннавари нартай мэндчилжээ. Хааны охин, гүнж Сириваннавари CNN телевизэд “юу ч болж байсан хамаагүй, бид тайландын ард түмнийг хайрлах болно” гэжээ.

. Тус улсын Үндсэн хуулинд зааснаар хаан болон хааны гэр бүл эрхэм дээд бөгөөд тэднийг шүүмжилсэн болон элэг доог хийсэн тохиолдолд 15 хүртэл жил хорих ялтай.

Нөгөө талаар дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж эдийн засаг уналтад орсон үед хаан Важиралонгкорны хэмжээлшгүй эд хөрөнгө олны анхаарлыг татаж байгаа юм. Тэр өнгөрсөн жилүүдэд өөрийн цэргийн нэгжийг тэлж, хааны хамгаалалтын албатай болсон ба Тайландын хааны удмын олон тэрбум долларын хөрөнгийг хувьдаа шилжүүлэн авсан зэрэг нь шүүмжлэлтэй тулгарч байна.

Хааны эрх мэдэл, цэрэг арми, чинээлэг улс төрийн элитүүдийн тогтолцоог өөрчлөх хүртэл Тайландад ардчилал хэзээ ч бүрэлдэн тогтохгүй гэж эсэргүүцэгчид үзэж байгаа юм. .

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Бангкок дахь Германы элчин сайдын яамны гадаа жагсагчид цуглаж Германы Засгийн газар хааны бизнесийг шалгаж үзэхийг шаардсан юм. Мөн хааны бизнесээс гадна түүний татвар төлөлтийн баримтыг ил тод болгохыг шаарджээ.

Харин Германы Засгийн газар Тайландын хаантай улс төрийн түвшинд ямар нэг маргаан үүсгэх сонирхолгүй байгаа бөгөөд түүний үйл хөдлөлийг удаан хугацааны туршид ажиглаж байгаа гэсэн хариултыг өгсөн.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.