ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Сүүлийн гурван хоногийн хугацаанд 2363 хүний сорьцод шинжилгээ хийхэд есөн хүнээс коронавирус илэрлээ. Тухайлбал, аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 27 настай эмэгтэй, аравдугаар сарын 22-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирж тусгаарлагдсан 21-64 насны гурван хүн, мөн тус боомтоор орж ирсэн ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн. Тухайлбал, Монгол Улсын иргэн 35, 42 настай эрэгтэй, ОХУ-ын гурван иргэнээс халдвар илэрсэн.
Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 349 боллоо. Үүнээс 313 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 36 хүн байна.
Эдгээр хүмүүсээс 28 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол найман хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өчигдрийн байдлаар халдварын нийт тохиолдол 346 байсан бол гурван хүнээс нэмж халдвар илэрснээр ийнхүү 349 боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
цэцэрлэг сургуулиа карентилаачааа