Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 574 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 464 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.
Ослын улмаас 7 хүн гэмтсэний 2 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
2020.10.31-ний 14:30 цагийн орчимд Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум 1-р багийн нутаг Хужиртын давааны замд /сумын төвөөс баруун урагш 30 км/ шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 38 настай, эмэгтэй, Ц-н амь нас хохирсон.
2020.10.31-ний өдөр 21.21-ийн орчимд Төв аймаг Баянчандмань сум 1-р багийн нутаг /сумын төвөөс зүүн тийш 2 км/-т асфальтан замд Hyundai porter маркийн автомашины жолооч нь явган зорчигч 38 настай, эмэгтэй, М-г мөргөж амь насыг хохироосон.
2020.11.01-ний өдөр 08.56 цагийн орчимд Говь-Алтай аймаг Дэлгэр сум Баян-Өндөр баг “Таван толгой” гэх газар /сумын төвөөс урагшаа 10 км/ асфальтан замд Toyota prius мркийн автомашин онхолдож, жолооч, 59 настай, эрэгтэй Б-н амь хохирсон.
2020.11.02-ны өдрийн 00.28 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум “Нүүрс тээврийн замын 101 дэх км” гэх газар /сумын төвөөс баруун хойшоо 65 км/ асфальтан замд Howo маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч, 48 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон.
2020.11.01-ний өдөр 14.35 цагийн орчимд Өвөрхангай аймаг Хужирт сум 3-р баг “Сайхан булгийн дэнж” гэх газар /сумын төвөөс баруун хойшоо 24 км/ шороон замд Kia Bongo маркийн автомашин өнхөрч, явган зорчигч, 3 настай, эрэгтэй, Г-н амь насыг хохироосон.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж ажилласан байна. Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 150 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцох, орон нутгийн замд хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.