Гадаад харилцааны сайд Н.Энхтайван сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Дипломат алба, элчин сайдын томилгоонд улс төрийн нөлөө их байдаг гэсэн шүүмж их бий. Хэрхэн өөрчлөх вэ?
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван: -Элчин сайдын томилгоон дээр ямар нэгэн шахаа байхгүй. Улстөрийн нөлөөнд автахгүйгээр томилгоо хийхгүй. Би системд ажиллаж байгаа хүмүүсээ томилоход анхаарч ажиллана. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлэээр БОАЖЯ тодорхой хөтөлбөр гаргасан. ГХЯ бол гадаад сурталчилгааг сайн хийнэ.
Ер нь Монгол Улсын гадаад бодлого, нэг цонхоор гарах ёстой мэдээллийг гадаад харилцааны яамны мэргэжилтэн, албан хаагчид хийдэг. Тиймдээ ч биеэ зөв авч явах, дипломат албан харилцааны ёсзүйн хичээл орно.
-"Төрийн гурван өндөрлөг" оноос өмнө хийх айлчлал хийх үү. Хэдэн орны Элчин сайдын томилгоо үлдээд байна?
-Ондоо багтаад хугацаа нь дууссан арав гаруй орны Элчин сайдын томилгоо орно. Ирэх онд мөн арав гаруй Элчин сайдын томилгоо орно.
Цар тахал гарсан учир төлөвлөгдсөн айлчлал байхгүй. Ирэх оны айлчлалын төлөвлөгөө бол гарсан. Гэхдээ төрийн өндөр дээд айлчлал нууц байдаг.
-Ураныг Монголд булшлах тухай яриа байнга гардаг. Энэ талаар ямар бодлого барьж байна?
-Цөмийн хаягдлыг булшлах талаар Японы засгийн газартай байгуулсан гэрээ хэлэлцээр байхгүй. Цаашид ч ийм асуудал гарахгүй. Монгол улс цөмийн хаягдлын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдсэн.
-БНХАУ, ОХУ-д айлчлах үеэр ШХАБ-д элсэх шахалт үзүүлсэн гэсэн. Үүнд ямар байр суурьтай байна?
-Хоёр хөршийн харилцан айлчлалын үеэр аль аль нь ШХАБ-д элсэн хүсэлт тавьсан. Манай улс өнгөрсөн хугацаанд ажиглагчийн статустай явч ирсэн. Гэхдээ Монгол улс бие даасан статустай учир аль нэг олон улсын байгууллагад элссэнээрээ харилцаагаа сайжруулна гэж ойлгохгүй байна. Энэ санаагаа ч илэрхийлсэн.
-Францад халдлага гарч болзошгүй гэсэн мэдээлэл байна. Франц дахь элчин сайдын яам ямар бодлого баримталж байна?
-Францад манай улсын 5000 орчим иргэн оршин сууж байгаа гэх тоо бий. Франц ч бус бусад улс орнуудад хөл хорио тогтоож байна.
-Ногоон пасспорт гаргана гэж залилж байна гэх мэдээллийн тухайд?
-Бид нягталсан. Иргэдээс мөнгө төгрөг авч залилсан асуудал байхгүй. Дипломат албанд ажиллаж байгаад өөр газар шилжсэн, дипломат пасспорт эзэмших эрхгүй байсан 6000 гаруй дипломат пасспортыг хүчингүй болгосон. Мөн хугацаа нь дууссан ч үргэлжлүүлэн ажиллаж байсан долоон хүнийг татсан. Дипломат албан машины дугаар олголтыг цэгцлэх ажлыг хийж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ereenes humuuseew awiii thu
ЧАМ ШИГ ЮМАНД ГАДААД ЯАМ ДЭЭНДҮҮ АХДАН ЧИ ХАЯНХЯРВААГИЙН БӨГСИЙЙГ ГӨЛИИЙТӨЛ ДОЛООГООД ЯВЖ БАЙВАЛ ТЭРЭН ШИГ САЙХАН АЖИЛ ЧАМД ЭНЭ НАСАНДЧИН ОЛДОХГҮЙ