Монгол улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаар тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” өнөөдөр Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллалаа.
Тус ажлын хэсэг Цагааннуур авто замын боомтын үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэм сахиулах ажилтай танилцах, аймгийн хүн амын дунд тандалт судалгаа хийх, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Улсын Онцгой комисст танилцуулах чиг үүрэгтэй ажиллаж байна.
Цагааннуур боомтын нөхцөл байдалтай биечлэн танилцсан тус ажлын хэсэгт аймгийн Засаг дарга А.Гылымхан болон мэргэжлийн байгууллагын зүгээс нэн тэргүүнд шинжилгээ хийх лаборатортой болгож өгөхийг санал болголоо. Шуурхай бүлэг маргааш өглөө 09:00 цагт аймгийн Онцгой комиссыг хуралдуулан мэдээллийг сонсож, орон нутгаас тавьсан санал, хүсэлт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Онцгой комисст танилцуулж, шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Мөн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэст Фургон маркын автомашин өгөхөөр болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.