СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-01

Өнөөдрөөс цахилгааны шөнийн тариф 0 төгрөгт шилжинэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоороо Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг шинэчэн баталсан юм. 

Тус тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны үнийг тэглэдэг бөгөөд энэ хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжижи эхэллээ. 

Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод 117 мянган айл өрх, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудад 72 мянган айл өрх, гэр хорооллын нийт 189 мянган айл өрх 100 хувийн цахилгааны үнийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болсон юм.

2017-2019 онуудад нийт 29.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлсэн байна. Харин 2020 оны 1-3 саруудад 11.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлжээ.

Түүнчлэн төв, зүүн, өмнөд, баруун бүс болон Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний системийн нэгдсэн сүлжээнд холбогдсон өрхийн 1, 2, 3, 11, 12 дугаар сарын оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь хөнгөлөлт үзүүлнэ.

Өөрөөр хэлбэл,

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.