СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бельги улс даяар хорио цээрийн дэглэмд шилжлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Европ тив даяар коронавирусийн халдварын шинэ давлагаа газар авсан энэ үед Франц, Герман, Итали, Испани, Чех зэрэг улсууд хорио цээрийн дэглэмд шилжиж байна. Франц улс баасан гарагаас эхлэн хоёр дахь удаагаа улс даяар хатуу чанга хорио, тусгаарлалтын дэглэмд шилжсэн бол Бельги улс ч мөн улс даяараа хорио цээрийн дэглэмд дахин шилжиж буйгаа зарлалаа.

Ойрын өдрүүдэд Европ төдийгүй АНУ-д халдварын хамгийн өндөр тохиолдлууд өдөр дараалан бүртгэгдэж байна. . Түүнчлэн олон нийтийн газруудад дөрвөөс дээш хүн нэг дор цуглахыг хорино. Зайлшгүй хэрэгцээт бараа бүтээгдэхүүн борлуулдаг дэлгүүрүүд нээлттэй үлдэнэ. Мөн сурагчдын намрын амралтын хугацааг 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл сунгалаа.

Бүх нийтээр хорио цээрийн дэглэмд шилжихээс өмнө хэрэгжүүлж байсан шөнийн хөл хорио, баар зоогийн газруудын үйл ажиллагааг хязгаарласан байдал үргэлжилнэ. Бельги коронавирусийн эхний давлагаагаар Европын орнууд дундаас хамгийн их хүнээ алдсан бол хоёр дахь давлагаагаар халдварын тохиолдол хамгийн өндөр байна. Сэхээн амьдруулах тасгийн 2,000 орны тэн хагасаас илүү нь коронавирустай өвчтөнүүдээр дүүрчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад 20,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 150 орчим хүн нас баржээ. Дэлхий даяар коронавирусээр халдварласан иргэдийн тоо 46 саяд хүрч, 1,2 сая хүн эндлээ.  

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.