СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-31

Эмэгтэй эрдэмтэн, судлаачид Дархан хотод чуулж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн холбоо/МЭИТЭМНХ/-ны V чуулган өнөөдөр /2020.10. 31/ Дархан хотноо “Боловсрол, шинжлэх ухаан, технологи” сэдвийн дор эхэллээ.

Чуулганд УИХ-ын гишүүн, доктор Ч.Ундрам, МЭИТЭМНХ-ны УЗ-ийн дарга, Доктор П.Ариунболор болон эмэгтэй инженер, технологич, математикчдын төлөөлөл болох 200 орчим бүсгүйчүүд танхимаар болон онлайнаар оролцож байна.

. Тэрбээр УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран шийдвэр гаргагчид болон боловсролын салбарын эрдэмтэн судлаач, эцэг эхийн төлөөллийг хамруулан улсын хэмжээний хоёр удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулаад буй. Тиймээс түүний энэ удаагийн чуулганд хэлэлцүүлсэн хүндэтгэлийн илтгэл гурав дахь удаагийн хэлэлцүүлгийн өмнө эрдэмтдийн сонорт хүрч байгаагаараа онцлог.

Сонирхуулахад УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын гишүүд 11 дүгээр сарын 2-нд “Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог Олон Улсын жишигт хүргэх нь” гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.

БШУЯ-ны Инженер технологийн төслийн ахлах зөвлөх, УЗ-ийн гишүүн, ДокторТ.АМАРЖАРГАЛАН “ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД”, МГТИС-ийн захирал, УЗ-ийн гишүүн, Доктор Б.БАТЦЭНГЭЛ “БОЛОВСРОЛ-ЖЕНДЕРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ”, ЧИМЭГЭ ХХК-ийн захирал С.БАДРАЛ “АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСГАЛ, ХИЙМЭЛ ОЮУНЫ ХӨГЖИЛ”, Магистр Н.ЦЭНХЭРХЭРЛЭН “СУРАЛЦАГЧДЫН ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАРЫГ ХАРГАЛЗАН СУРГАХ НЬ”, Доктор Г.БОЛОРМАА “ЛИТИЙН ИОН БАТАРЕЙН АНОД ЭЛЕКТРОДОД ХЭРЭГЛЭГДЭХ ХОЛБОГЧ ПОЛИМЕР МАТЕРИАЛЫН СУДАЛГАА” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

Дашрамд дурдахад Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллага ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр шинжлэх ухаан, технологи, инженерийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн бүтээлч оролцоогоор дамжуулан улс орнуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1999 онд байгуулагдаж байжээ. 2012 онд Монголын эмэгтэй инженерүүд, технологичид, эрдэмтэд, математикчдын нэгдсэн холбоо гишүүн байгууллагаар элссэн. Эдүгээ удирдах зөвлөлийн 17 гишүүнтэй. Дархан, Эрдэнэт, Зүүн бүсийн гэсэн гурван салбар, 300 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна. Олон улсын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн удирдах зөвлөлийн гишүүнээр УИХ-ын гишүүн Ч.Ундрам сонгогдож ажиллаж байна. Тэд 2023 онд Ази, номхон далайн эмэгтэй эрдэмтэн судлаачдын чуулга уулзалтын Монгол Улсад зохион байгуулахаар болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.