Монгол улсад коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн орж ирсэн 340 тохиолдол бүртгэгдээд байсан бол өнөөдөр зургаан тохиолдол нэмэгдэж, батлагдсан нийт тохиолдол 346 болсныг ЭМЯ-ны цахим хуудсанд мэдээлжээ.
Одоогоор 313 эдгэрч, 33 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд ажиглалтаас 304 хүн гарч, гэрийн ажиглалтад зургаа, хяналтад гурван хүн байна. Түүнчлэн ковид-19 цар тахал тархаж эхэлснээс хойш Монгол улс нийт 89,325 хүнд шинжилгээ хийж, 31,337 иргэнийг тусгаарласнаас яг одоогийн байдлаар 3,212 иргэн тусгаарлагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.