БНХАУ-ын Фужиан мужийн Фужоу хотын 30 настай эрэгтэй дөрвөн цагийн турш онлайн тоглоом тоглохдоо нэг ч удаа ялаагүйдээ бухимдаж, улмаар уушги нь урагдсан болохыг "Синьхуа" агентлаг мэдээлжээ.
Чен гэх овогтой уг эрэгтэй энэ сарын 22-ны өдөр олон тоглогчтой онлайн тоглоом тоглосон бөгөөд дөрвөн цаг дараалан хожигдсон аж. Багийнхандаа уурлаж бухимдсан Чен гар утсаа газар шидсэн бөгөөд хормын дараа гэнэт цээжинд нь тэсвэрлэшгүй өвдөлт мэдрэгдэж, амьсгалахад нь хэцүү болсон байна.
Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ба эмч нар түүнд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсний ачаар Чен аюулаас аврагджээ. Эмч нар Чений уушгины "pulmonary bulla" гэх агаарын орон зайн хэсэг нь дэлбэрч, улмаар хүнд шинж тэмдэг илэрсэн болохыг тогтоосон байна. " Энэ нь хүмүүс хэт их уурлаж уцаарлан, эсвэл баярласан үед ихэвчлэн тохиолддог" гэж Ченийг эмчилсэн эмч тайлбарласан юм.
Эх сурвалж: Global Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.