Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр коронавирусийн халдварыг дотооддоо алдсан эсэх талаарх сэтгүүлчийн асуултад ЭМ-ийн сайд дараах хариултыг өглөө.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Коронавирусийн халдварыг дотоодод алдсан тохиолдол байхгүй. Бид тандалтын шинжилгээг байнга хийж байна. Энэ тал дээр санаа зоволтгүй. Хилийн чанад дахь нөхцөл байдал хүндэрч байгаа тул Цагааннуур боомт дахь хяналтаа чангаруулж байна" гэлээ.
Түүнчлэн ОХУ-ын иргэн, ачаа тээврийн хоёр жолоочид коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийхэд хариу нь шөнө гарсан бөгөөд яагаад энэ хариуг өнөөдөр өдрийн 11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас мэдээлээгүй талаар сэтгүүлчид тодруулахад тэрбээр "Шинжилгээний хариу шөнө гарсан. Гэхдээ бид дахин шинжилгээ хийж, баталгаажуулах шаардлагатай байсан. Давтан шинжилгээний хариу үдээс хойш гарсан" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Наад нэг хоцрогдсон худлаа оншилдог оношлуур чинь дуусах болоогүй уи.жилийн өмнө авсан хамгиын хоцрогдсон оношлуур бх.уин олон дахин оншилдог уим.тэгээд таагаад ажиглаад хүн зовоогоод олон хоног хориод суучих уим
Хөрөнгө гаргаад хамгиын сүүлиын үёийн оношлууртай болооч.
Булган аймгийн сумдууд бээлий маск малгайны хангалт хүрэлцээ байхгүй нүцгэн гараараа тусламж үйлчилгээгээ үзүүлж байна.