СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын сонгуулийн хуулийн зарим заалт хууль зөрчсөн гэж ҮХЦ үзэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай  мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн .

Тодруулбал, хууль тогтоогч тус хуулийг батлахдаа түүний хэрэгжих боломж, Үндсэн хуулийн цэц үзээд, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн дүгнэлтийг гаргав.

Харин уг хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчөөгүй байна гэж үзэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
4 жилийн өмнө
202.126.89.179

Хүүе ээ хуулиа зөрчөөд байгаа шүүгчидээ яах гээд байгаа юм бэ? Эрхэм ҮХЦ-н гишүүдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.