Монгол Улс "Asia-Pacific Trade Agreement (APTA)" буюу Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр БНСУ болон Монгол Улс зарим бүтээгдэхүүний гаалийн тариф, татвараа 2021 оноос эхлэн харилцан бууруулах болсныг Өмнөд Солонгосын Сангийн яамнаас өнөөдөр мэдэгдэв.
Энэхүү хэлэлцээрийн дагуу БНСУ 2,797 нэр төрлийн барааны гаалийн татварыг дунджаар 33.4 хувиар бууруулах бол Монгол Улс 366 нэр төрлийн барааны гаалийн татварыг дунджаар 24.2 хувиар бууруулна гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.
Түүнчлэн Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт элссэн нь хоёр улсын худалдааны харилцааг өргөжүүлэхэд тус дөхөм болно гэдгийг тус яамнаас онцолсон байна. "APTA"-д Өмнөд Солонгосоос гадна БНХАУ, Лаос, Бангладеш, Шри Ланка, Энэтхэг зэрэг улс багтдаг аж.
Сонирхуулахад, Монгол Улс одоогийн байдлаар зөвхөн Япон улстай хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээртэй билээ.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.