Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Сүүлийн хоёр хоног хооронд гурван лабораторид нийт 1242 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Тодруулбал,
ХӨСҮТ-д эмчлүүлсэн 53 настай эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжсэн байна. Монгол Улсад нийт батлагдсан 340 тохиолдлоос 312 нь эдгээд байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 27 хүн эмчлүүлж байна. Тэдний найм нь биеийн байдал хүндэвтэр байгаа бол 19 хүний биеийн байдал хөнгөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.