Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Оюутолгой” компанийн ТУЗ-д монгол талыг төлөөлөх хоёр гишүүнийг шинээр томилсон. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг ТУЗ-ийн гишүүн хэвээр үлдээсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ичиж үхмээр байна. Монголын ард түмний буянаар олон жил сайхан амьдарлаа. Тэр хүнийг муу хэлж байгаа юм биш шүү. Тэр хүний оронд хэнбугай ч байсан ба найман жил Монголын Ерөнхийлөгч болчхоод тэгээд гадаадын компаниас цалин авч суух нь буруу. Төрийн өндөр албан тушаалтан өөрөө ёс зүйтэй байх. “Рио Тинто” ХХК-иас цалин авахаа боль.
Өнөөдөр “Оюутолгой” компанийн ТУЗ-д байгаа гурвын саналаар ямар нэгэн асуудал шийдэгдэж байна уу гэдгийг ярих ёстой. Энэ гуравтай гуравгүй үлдсэн зургаа нь бүх асуудлаа шийдэж байгаа.
Гэтэл “Рио Тинто” ХХК нь дээрх гурван хүнийг Монголын ард түмний төлөөлөл. “Оюутолгойн” гэрээний хэрэгжилтийг хангаж байгаа хэмээн ярьж байгаа. Үнэндээ тэд ийм дүр эсгээд бид нарыг хорлож байна. Эдгээр хүмүүс өдөр шөнөгүй гэрээг засаж, залруулах, Монголын талд ашигтай ажиллах талаар ярилцах ёстой байтал амраад явж болохгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.