СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: С.Амарсайхан: Дүүжин тээвэр төлөвлөгөө ёсоор бол ирэх III сард ашиглалтад орох ёстой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

“Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 22.2 тэрбум төгрөг Франц Улсын компани руу шилжсэн баримт ил болсон. Уг асуудлын талаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан тайлбар хийлээ.

-Таныг Нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа дүүжин тээвэр барих ажлыг тендергүйгээр гадаадын компанид өгсөн гэдэг асуудал гарч ирлээ?

-Энэ асуудал чинь өөрөө Монгол, Франц хоёр улсын Засгийн газар хоорондын 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийгдэж буй ажил учраас ямар ч тендер зарлагдаагүй. Францууд энэ төслийг хэрэгжүүлж байгаа.

-22.2 тэрбум төгрөгийг Францын хоёр компанийн данс руу хувааж шилжүүлсэн баримт шилэндансанд тавигдсан байсан л даа?

-Тийм юм байхгүй, байхгүй. Мэдэхгүй. Тийм юмыг ёстой би сонсоогүй юм байна. Хорь гучин тэрбум төгрөг битгий хэл, хоёр гурван сандал ширээ авсан ч тендер, үнийн харьцуулалттай явагддаг юм шүү дээ. Саяны автобустай холбоотой асуудлыг яриад байгаа юм уу?

-“Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн данснаас мөнгө гарсан баримт болсон?

-Ёстой мэдэхгүй юм. Сангийн яамнаас санхүүжилтын эрх нь нэгдээгүй, төслийн нэгж нь дөнгөж байгуулагдаад байгаа гэж би дуулсан.

-Францын “Пома групп”-ийн данс руу 22.2 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байсан?

-Францын “Пома групп” энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Аливаа Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд тухайн хэрэгжүүлэгч нь Сангийн яамаараа дамжуулан мөнгөө аваад ажлаа явуулдаг. Түүнээс дундуур нь өөр ямар ч компани орох боломжгүй ш дээ.  

-Дүүжин тээвэр хэзээ ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан бэ?

-Төлөвлөгөө ёсоор бол ирэх оны гуравдугаар сард ашиглалтад орох ёстой. Гэвч ковид-19 өвчин гарсан учраас хугацаанаасаа жаахан хоцорч орж магадгүй байна. Яагаад дүүжин тээврийг хэрэгжүүлэхээр болсон бэ гэхээр Баянхошуу, III, IV хорооллын арын хэсгийн айл өрхүүд автомашин явахад бэрхшээлтэй уулын энгэр бэл дагасан байрлалтай байдаг. Ийм бэрхшээлтэй нөхцөлд зам гүүр гэж зовохгүйгээр дүүжин тээвэр барих нь маш хялбар бөгөөд зөв шийдэл байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ХАХАХА
4 жилийн өмнө
103.206.195.230

САЙХАН ХУДЛАА Ш**Х ЮМАА ШИЛЭН ДАНСАА ҮЗЭЦГЭЭ САМАРСАЙХААН https://shilendans.gov.mn/org/15185?form=4347239&year=2020&month=8&group=2&task=14991&fbclid=IwAR2qr3PaeDY7rX7ZLuc-ZgsP_qMRXcTDwyo8BzQLEKnln7p_tgDymXaa3T8

би байна
4 жилийн өмнө
202.126.89.173

дээрэмчид сайхан үгтэй болжээ корона гараагүй бол бараг болох байсан гэнэ дээ

Халиун
4 жилийн өмнө
192.82.77.32

Санал асуулга явуулаад байсан энэ төслийг дэмжсэн хүн бараг байгаагүй Өчнөөн их хөрөнгө зараад энэ төсөл нь бүтэлгүйтвэл энэ хүн өөрийнхөө хөрөнгөнөөс төлөх юм болов уу

иргэн
4 жилийн өмнө
43.242.243.37

Чи ядаж 100н айлын захыг нүүлгэчихээд олон долоон юм ярь их дээд сургуулиудаа гаргачихсан бол чамайг шүтэх байлаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.