Вьетнам улсын нутаг дэвсгэрт ойрын хэдэн арван жил дайран өнгөрсөн хүчтэй хар салхинуудын нэгт тооцогдож буй Молаве шуурч их хэмжээний гарз хохирол дагууллаа. Хар салхины үеэр үер, хөрсний гулсалтын улмаас одоо мэдэгдэж байгаагаар арав гаруй хүн амь насаа алджээ.
Засгийн газар хэдэн зуун цэрэг, хүнд машин техникийг дайчлан хөрсний гулсалт, үерийн дараа амьд үлдэгсдийг хайж аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Куанг Нам төвийн мужид хөрс гулссаны улмаас 13 иргэн амь эрсдэж, 40 орчим иргэн сураггүй алга болжээ. Тус улсын Ерөнхий сайд Трин Дин Дунгийн мэдэгдсэнээр цаг уурын нөхцөл байдал, хуртунадасны хэмжээг урьдчилан таамаглаж болох ч хөрс хэзээ хаана гулсахыг урьдчилан таамаглах аргагүй байна.
Түүнчлэн Молаве буюу Куйнта ч гэж нэрлэдэг хар салхи олон сая иргэнийг гэрэл цахилгааны эх үүсвэрээс салгаж, 56,000 байшин нурж эвдрэхэд хүргэжээ. Мягмар гарагт эргийн бүсээс далайн усанд сураггүй алга болсон 26 загасчныг одоо хүртэл олоогүй байна.
Молаве орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой Лаос улсын нутаг дэвсгэрт хүрнэ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.