СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөөгийн зуухны учруулсан балаг ба авах сургамж

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Манай "Иргэдийн цаг" нэвтрүүлэгт иргэн Г.Сүхбаатар болон Ж.Адъяа нар холбогдож, дутуу шаталттай, угаарын хий үүсгэж байгаа өнөөгийн зуухны асуудлыг хөндөж, санал бодлоо бичгээр илэрхийлснийг хүргэж байна. 

Өнөөгийн зуухны учруулсан балаг ба авах сургамж

Өнгөрсөн дөрвөн жил МАН засгийн эрх барих хугацаандаа бүтээн байгуулалтын томоохон олон ажил эхлүүлсний нэгэнд Нийслэл хот агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулсан амжилт яах аргагүй тооцогдоно. Энэ намын Засгийн газар 2020-2024 онд зөвхөнт гэж итгэх үндэслэлтэй.

Гэвч гэр хорооллын айл өрхийн агаар орчны бохирдлыг ганц сайжруулсан түлшээр шийднэ гэвэл арай л гоомой зорилт юм уу гэж харагдаж байна. Үүнийг гэж үзэж байна.

Энэ бол олон түмнийг айлгаж цочирдуулсан эмгэнэл гашуудал дагуулсан хүнд асуудал байв. Эцэст нь, өрх бүрд угаарын хий мэдрэгч өгч сэрэмжлүүлсэн. Энэ бол өнөөгийн зуухны асаалтын чанар нь сайжруулсан түлшинд тохирохгүй гологдож байгаагийн амьд баталгаа, муу зуух нь хүмүүст учруулж буй балаг билээ.

"Зуухгүй асдаг түлш, түлшгүй халдаг зуух"-ны шийдэл өнөөдөө шинжлэх ухаанд ч амьдрал дээр ч гараагүй байгаа тул бүрэн шаталттай зуухны асуудлыг анхаарлын төвд оруулахаас өөр аргагүйд хүрч байна. Ингээд сайн зуухны асуудлыг түр орхиж . Орон даяар уламжлалт гэсэн нэртэй стандарт бус зуух, АНУ-ын мянганы сорилын сангийн тусламжаар түгээгдсэн зуух гэсэн хоёр төрлийн зуухыг голчлон ашиглаж байна.

  1. Өнөөгийн бүх зуухнууд зориулалтын хувьд сайжруулсан түлш үйлдвэрлэхээс өмнө аль эрт байгалийн түүхий нүүрс, модоор галлаж гэр сууцыг дулаацуулахаар бүтээгдсэн тул 6100ккал/кг илчлэгтэй хагас коксожсон түлшийг бүрэн шатааж чадахгүй, хүчилтөрөгчийн дутагдлаас шалтгаалан угаарын хий /СО/ үүсгэж байна.
  2. Эдгээр зуухнуудын шаталтын горим нь галын хотолд ассан галын дөл, илч дулаан, тоосонцор хөө тортог чандруу бүгд яндангаар шууд агаарт цацагддаг. Энд бүрэн шаталт явагдах боломжгүй үүссэн бүх дулаан орон байр дулаацуулж чадалгүй агаарт хаягдах тул зуухны ашигт үйллийн коэффициент 30-40 хувиас хэтэрдэггүй.
  3. Манай иргэд гэр орноо дулаан байлгахын тулд янз бүрийн л арга сэддэг. Үүний нэг нь зуух пийшингээ шавар, тоосгоор доторлож дулаан баригч болгон хувиргадаг арга юм. Манай инженерүүд үүнийг буруу гэж үздэг. Зуухыг дулаан баригч болгосноор орон байраа богино хугацаанд дулаацуулах боломж нь буурна. Хангалттай халаахын тулд их түлш зарцуулна.
  4. Манай ихэнх айл өрхийн зуух Наран-туул худалдааны төвөөр зарагддаг хийцийн зуух зонхилох бөгөөд энэ зуухнууд Монгол улсын стандарт хэмжил зүйн үндэсний төвөөр баталгаажаагүй, эдэлгээний норм хугацаа тогтоогдоогүй халаалтын хэрэгсэл юм. Ийм зуухыг "Уламжлалт зуух" гэж өхөөрдөн нэрлэж, сайжруулсан түлшинд бүрэн тохирно гэж сурталчилснаас хүний аминд хүрсэн эмгэнэлтэй асуудал болов.
  5. Нэгэнт батлагдаагүй, ашиглалтын хугацаагүй зуухыг он удаан жил хэрэглэснээр халалт, хөрөлтөөс төмөр нь уярч, цоорч, сийрэгжих, гагнаасаараа салах зэрэг гэмтэл үүсэж галлагааны чанарт муугаар нөлөөлж дутуу шаталт үүсгэн угаарын хий /CO/ үүсгэх нөхцөл бүрдүүлж байна.
  6. Зуухны утааны хэсэгт хүхээ, яндан хамаарах бөгөөд галын асаалтад яндангийн өндөр нам, бүдүүн нарийн их хамааралтай зуухны чанарын сайн мууг янданд тогтсон хөөгөөр тодорхойлдог бөгөөд жилдээ 1-2 удаа хөөлүүлж байвал сайн, 1-2 сард хөөлүүлж байвал чанар муутай гэж үзэхэд буруудахгүй.

Хүйтэн сэрүүний улиралд зуухтай өрх, ажлын байр бүрээс үүсдэг, бүх хүмүүст нөлөөтэй утааны хордлогын няцаагдашгүй үнэнийг зуухны чанартай нэгтгэн богино хугацаанд шийдвэрлэх мөрийн хөтөлбөрийн зорилт тулгарч байгааг шийдвэр гаргах түвшиний удирдлагууд иргэд олон түмэнтэйгээ "хүчээ нэгтгэн" хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Монгол улсын зуухны стандартын шаардлагад нийцсэн, түүнээс ч давуу үзүүлэлттэй баталгаажсан зуух зохион бүтээсэн Монгол инженерүүд цөөнгүй бий. юм.

Стандарт бус зуухны чанарын дүгнэлтийг 2008 оноос эхлэн судалсан "Шинэ зуун-Эрчим хүч" ТББ-ийн зохион бүтээгч инженерүүдийн судалгаанд үндэслэв.

Иргэн та өөрт тулгарч буй асуудлаараа бидэнд хандаарай. Лайв телевиз "Иргэдийн цаг" нэвтрүүлгээрээ таны дуу хоолойг хүргэх болно. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл Livetv.mn пэйж, Лайв телевиз, Livetv.mn веб сайт болон 77661111 дугаартай холбогдоорой. Бид таны индэр байх болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дамиран
4 жилийн өмнө
66.181.186.149

ямар ч л байсан Хөххот,Бугат хотуудад байгаль орчин ба хүний эрүүл мэндэд нэн хортой гээд хот суурийн газруудад нь сайжруулсан түлшийг хорисон байдаг юм билээ..эхний ээлжинд ялаа шумуулын авгалдай бүр мөсөн алга болдог гэсэн...өнгөрсөн зун гэр хороололд бараг ялаагүй болсныг анзаарсан байх

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.