СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2020-10-28

Оюутолгойн ТУЗ-д н.Баясгалан, З.Ган-Очир нар шалгарчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Засгийн гараас өнөөдөр “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл/ТУЗ/-ийн хоёр гишүүнийг томилжээ.

Тодруулбал, . Нийт 46 хүн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлснээс дээрх хоёр хүнийг сонгосон аж.

“Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгээс гурвыг нь Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.

Сонгон шалгаруулалтыг өнгөрөгч есдүгээр сард зарласан. Нэр дэвшигчдэд геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай байх, уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай байх зэрэг шалгуурыг тавьсан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.